Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн дээд хэмжээний айлчлал хийлээ. Айлчлалын албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Дэд дарга С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нар оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан Монголын аж ахуйн нэгж компаниуд, БНХАУ-ын аж ахуйн нэгж компаниудтай хамтран ажиллахаар зарим баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Үүгээр монголын зам, тээврийн салбарын гурван чухал асуудал шийдлээ олов. Тухайлбал, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай протокол”, “Гачууртаас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын тусгайлсан зээлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурсан бол, “Төмөр замын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээллийг солилцох тухай хэлэлцээр”-т УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа гарын үсэг зурлаа.

ТЭЭВЭРЧДЭД ТУЛГАРДАГ ХҮНДРЭЛ АРИЛНА
Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай протоколыг шинэчлэн баталлаа. Шинэчилсэн протоколд Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-ыг төлөөлж, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин нар гарын үсэг зурав.
Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр улсын хооронд автотээврээр хийж буй тээвэрлэлтийн хэмжээ, төрөл нэмэгдэж байгаатай холбогдон зарим нэг эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх талаар Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр болон хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай яамд хоорондын протоколд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.
Уг Протоколын шинэчилсэн төсөлд, шилжүүлэн ачих боломжгүй аюултай болон овор хэмжээ ихтэй ачаа тээвэрлэхэд чиргүүл, хагас чиргүүлийг солихгүйгээр зөвхөн чирэгч автомашин/зүтгүүр/-ыг сольж, нутгийн гүнд тээвэрлэлт хийх, тээвэрлэлтэд тавих хяналт шалгалтыг сайжруулах үүднээс жолооч, тээврийн хэрэгслийн мэдээллийн сан байгуулах зэрэг асуудлын зохицуулалтыг тусгав.

УЛААНБААТАР-НАЛАЙХ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ТУСГАЙЛСАН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
БНХАУ-аас Монгол Улсад олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 километр авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто замын газар чөлөөлөлтийн ажилд Засгийн газраас 3.9 тэрбум төгрөгийг төсөвлөж, одоогоор түр зам гарган, төлөвлөгөөний дагуу газар чөлөөлөлтийн ажлууд хийгдээд байна. Энэхүү замыг Монгол, Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтсан нэгэн том бүтээн байгуулалт болж, ирэх 11 дүгээр сард багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР ХИЛЭЭР СААДГҮЙ НЭВТЭРНЭ
БНХАУ-д болсон “Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтын хүрээнд “Төмөр замын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээллийг солилцох тухай” хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрт Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, БНХАУ-ыг төлөөлж Хятадын төмөр замын ерөнхий компанийн дэд ерөнхийлөгч Ли Пэн Шин нар гарын үсэг зурав.
Дээрх хэлэлцээрийг байгуулснаар хил, гааль дээрх ачаа тээврийн бичиг бүрдүүлэх ажиллагаа цахимаар урьдчилан хийгдэж, хилээр нэвтрэх хугацаа багасаж, тээврийн үйл ажиллагаа саадгүй, түргэн шуурхай болох юм. Ингэснээр Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ үлэмж хэмжээгээр өсөхөд түлхэц болно гэж үзэж байна.
| ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ГУРВАН ЧУХАЛ АСУУДАЛ ШИЙДЛЭЭ ОЛОВ | |
| Зам, тээврийн яам Facebook |
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Олон улсын тээврийн форумын дээд хэмжээний уулзалт Герман улсын Лейпциг хотноо эхэллээ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ