Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хөшгийн хөндийн нисэх буудлын зурвасын хучилтыг хийж эхэллээ

2014/06/26
Хөшгийн хөндийн нисэх буудлын зурвасын хучилтыг хийж эхэллээ

Хөшгийн хөндийд баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын аэродромын хөөрч буух зурвасны бетон хучилтын ажил өчигдрөөс эхэллээ.

            Герман улсад үйлдвэрлэсэн, олон улсад бетон зам тавихад ашигладаг “Вертген” технологийн автомат машиныг энд ашиглаж байгаа бөгөөд энэхүү машин нь бетон замыг 15 метр хүртэл өргөн, 50 см хүртэл зузаантайгаар хучиж дэвсэж чаддаг, зогсолтгүй 24 цагийн турш бетон зам үйлдвэрлэх хүчин чадалтай машин юм.

Олон улсын нисэх буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн Аэродром хариуцсан менежер Д.Цогням “Энэ технологийг манай улсад анх удаа аэродром барихад ашиглаж байгаа. Монгол орны цаг агаарын онцлогийг тооцоолж төмөр хүчитгэсэн торыг шинээр ашиглан дэвсэж байгаа. Ингэснээр 40 жил ашиглаад дахин шинэчлэн засварладаг бетон замын эдэлгээний хугацааг 10 жилээр уртасгах давуу талтай” гэдгийг онцолж байна.

Хөшгийн хөндийн Олон улсын нисэх буудлын аэродромын хөөрч буух зурвас нь 3600 метрийн урттай, 45 метрийн өргөнтэй байх бөгөөд 7.5 метрийн асфальт бетон хөвөөг хоёр талаар нь дэвсэх юм. Энэхүү ажлыг гурван сарын хугацаанд хийж дуусгах аж. Зурвасны хучилтын ажлыг Япон, БНСУ-ын инженер-техникийн багийнхан гүйцэтгэж байна.  

Хөшгийн хөндийн нисэх буудлын зурвасын хучилтыг хийж эхэллээ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх