Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь Хүн-Зам-Тээврийн хэрэгсэл-Орчин гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд нийт бүртгэгдэж буй ослын 97 орчим хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалан гарч байна гэх судалгаа гарчээ.
Тэгвэл тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй "Нэг хором" аяны хүрээнд "Нэг хором-Замын хөдөлгөөний аюулгүй байдалд" сэдэвт 800 хүүхдийн тайван жагсаал өнөөдөр боллоо.
Уг аяны нээлтийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн 1,000 гаруй хүүхдүүд, үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын төлөөлөл, үлгэрийн баатрууд оролцож, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох эрхийнхээ төлөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль-Төв шуудангийн уулзвар-Драмын театр-1 дүгээр сургууль маршрутаар жагсаж явган зорчигч, жолооч бусад хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөндөө дүрмээ баримталж, түрэмгийллээр бус хүлээцтэйгээр, сахилга, соёлтойгоор оролцохыг уриаллаа.
Аяны хүрээнд “Нэг хором”-ыг сурталчлан таниулах олон ажил, арга хэмжээ зохион байгуулагдах тул иргэдийг болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийг идэвхитэй оролцохыг уриалж байна.
Нэг хором зогс - 800 хүүхдийн тайван жагсаал | |
Зам, тээврийн яам Facebook |