Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох зорилтын хүрээнд хэрэгжих Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын барилгын ажлыг энэ сарын 24-ний өдөр эхлүүллээ. Энэхүү авто зам нь Тарвагатайн нурууны хүндрэлтэй хэсэг болох Загастайн давааг дайран өнгөрдгөөрөө онцлог юм.
Барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Арж рөүд” ХХК, “Түм арвижих” ХХК, “Тэмүүн холдинг” ХХК-иуд ажиллаж байгаа бөгөөд ерөнхий гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан, улаан шугамыг хүлээлгэн өгч, барилга угсралтын ажлыг ийнхүү эхлүүлээд байна. Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Эксим банкны хооронд 2011 оны 06 дугаар сард байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд дээрх авто замын барилгын ажлыг санхүүжүүлэхээр болсон билээ.
ТОСОНЦЭНГЭЛ-УЛИАСТАЙ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ | |
Зам, тээврийн яам Facebook |