Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

2019/05/16
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

 

Төслийн нэр: ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ

 

Авто замын инженер

Үндсэн шалгуур:

  • Авто замын барилгын чиглэлээр дээд боловсролын бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй байх
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, ажилд идэвх зүтгэлтэй, хариуцлагатай
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд болон зургийн программ дээр ажиллах чадвартай

 

Зураг төсөл /тоо хэмжээ/ инженер

Үндсэн шалгуур:

  • Авто замын барилгын чиглэлээр дээд боловсролын бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй байх
  • Авто замын зураг төсөл боловсруулах чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд болон CIVIL, 3D, AUTO CAD, авто замын зураг төслийн программууд дээр ажиллах чадвартай байх
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, ажилд идэвх зүтгэлтэй, хариуцлагатай

 

Гүүрийн инженер

Үндсэн шалгуур:

  • Гүүрийн чиглэлээр дээд боловсролын бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй байх
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, ажилд идэвх зүтгэлтэй, хариуцлагатай
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд болон зургийн программ дээр ажиллах чадвартай

 

Геодезийн инженер

Үндсэн шалгуур:

  • Геодезийн инженер чиглэлээр дээд боловсролын бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй байх
  • Бүх төрлийн хэмжилт, зураглал, боловсруулалтыг хийж чаддаг байх
  • Нивелир, теодолит, GPS зэрэг сүүлийн үеийн геодезийн багаж тоног төхөөрөмж, техник хэрэгслийг бүрэн ажиллуулж, ашиглаж чаддаг байх
  • Мэргэжлийн болон AUTOCAD программ дээр ажиллаж чаддаг байх
  • Холбогдох чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, үүрэг хариуцлага хүлээх чадвартай.

 

Материалын инженер

Үндсэн шалгуур:

  • Авто замын барилга эсвэл барилгын материалын чиглэлээр дээд боловсролын бакалавр зэрэгтэй байх
  • Материалын инженерийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажиласан байх
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, ажилд идэвх зүтгэлтэй, хариуцлагатай
  • Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай

 

Хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан

Үндсэн шалгуур:

  • Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын чиглэлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай.
  • Уул уурхай, авто замын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, ажилд идэвх зүтгэлтэй, хариуцлагатай
  • Олон нийттэй харилцах, илтгэх, тайлагнах ур чадвартай байх

 

Байгаль орчны ажилтан

Үндсэн шалгуур:

  • Байгаль орчин, экологийн чиглэлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш  зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай.
  • Уул уурхай, авто замын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, ажилд идэвх зүтгэлтэй, хариуцлагатай
  • Олон нийттэй харилцах, илтгэх, тайлагнах ур чадвартай байх

Бүрдүүлэх материал

  • Ажилд орох хүсэлт /ямар ажлын байранд ажиллахаар хүсэлт гаргаж буйгаа тодорхой бичих/
  • Анкет / www.mtz.mn цахим хуудаснаас Ажил горилогчийн анкетыг татан бөглөж, hr@mtz.mn цахим шуудангаар илгээх, эсвэл компанийн байранд ирж бөглөх/
  • Боловсролын түвшинг тодорхойлох баримт бичиг /диплом/-ийн хуулбар
  • Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан болон бусад баримт бичиг /үнэмлэх, гэрчилгээ, сертификат г.м-ийн хуулбар/
  • Ажилласан жилийг тодорхойлох баримт бичгийн хуулбар

Компанийн хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг, А блок, 7 давхар

 

Утас: (976) 70006622, 70106655 
Факс: (976) 70106644 

 

 

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА   
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх