Журмын төсөлд тусгах саналыг Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн А.Энхболдод ирүүлнэ үү. И-мэйл: enkhbold.a@mrt.gov.mn, Утас: 92263205
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2019 оны
1 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БОЛОН ТҮҮНИЙ ТӨРӨЛЖСӨН САНГ ХӨТЛӨХ, УГ САНГААС МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГАА ӨГӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Төрийн байгууллагын мэдээллийн сангийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, мэдээлэл солилцох, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээтэй холбогдсон мэдээллийг шуурхай, нэг цэгээс үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад байршиж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл солилцох системийг бий болгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн сан болон түүний төрөлжсөн сан /цаашид мэдээллийн нэгдсэн сан гэх/-г баяжуулах, ашиглах, түүний байнгын ажиллагааг хангах асуудлыг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Мэдээллийн нэгдсэн сан нь Төрийн цахим мэдээллийн сангийн бүрэлдэхүүн хэсэг байна.
1.3. Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл солилцох систем нь төрийн үйлчилгээний Хур болон Дан системтэй холбогдож ажиллах боломжтой байна.
1.4. Мэдээллийн нэгдсэн сангаас авах лавлагааг төрийн үйлчилгээний цахим машинаас авах боломжтой байна.
1.5. Мэдээллийн нэгдсэн сан болон түүний төрөлжсөн сан, уг сангийн мэдээлэл, лавлагаа нь Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйл, холбогдох мэдээллийг боловсруулж, технологийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, арга зүйн үндсэн дээр орчин үеийн тооцоолох техник хэрэгсэл ашиглан хэрэглэгчдийг бодит мэдээллээр хангах зорилготой.
1.6. Мэдээллийн нэгдсэн сан хөтлөх, мэдээллийг боловсруулах, мэдээлэл лавлагаа өгөх хэрэглэгчдэд үйлчлэх ажлыг улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн алба, Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд хамтран хэрэгжүүлж, мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын алба хариуцна.
1.7. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, яам, тусгай газар, төрийн бусад байгууллагууд өөрсдийн чиг үүрэгтэй холбоотой мэдээллийн сантай байж болох бөгөөд түүнийг мэдээллийн нэгдсэн сантай холбон ашиглаж болно.
1.8. Мэдээллийн нэгдсэн санг хариуцан хөтөлж байгаа байгууллагын зөвшөөрөлгүйгээр уг сангийн мэдээллийг байгууллага, иргэнд хуулбарлан өгөх, засварлах, устгахыг хориглоно.
1.9. Мэдээллийн нэгдсэн сангийн анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг хөтлөх зааврыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын алба болорвсруулж мөрдүүлнэ.
Хоёр. Сангийн мэдээ ирүүлэх, тайланг гаргах
2.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан бүртгэл, мэдээллийн санг хөтлөх байгууллага сар бүрийн 20-ны өдөрт багтаан мэдээллийн нэгдсэн санд холбогдох мэдээллийг албан бичиг болон цахим хэлбэрээр ирүүлнэ.
2.2. Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээ баримтын эх хувийг Архивын тухай хуульд зааснаар хадгална.
2.3. Мэдээллийн нэгдсэн сангаас замын хөдөлгөөний аюулгүй байдлын холбоотой мэдээг сар бүрийн 25 дотор боловсруулан Үндэсний статистикийн хороонд мэдээлж байна.
2.4. Мэдээллийн сангаас гаргасан мэдээ, тайланд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна.
Гурав. Мэдээллийн нэгдсэн санг баяжуулах, мэдээлэл боловсруулах
3.1. Хуульд заасан эрх бүхий байгууллагаас ирүүлсэн мэдээг ажлын 3 хоногт багтаан Мэдээллийн нэгдсэн санд тусгаж, санг баяжуулах ажлыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын алба хариуцна.
3.2. Шаардлагатай гэж үзвэл бусад хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт өгөгдлүүдийг мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлж болно.
3.3. Мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх ажлыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ.
Дөрөв. Мэдээллийн санг ашиглах
4.1. Мэдээллийн нэгдсэн санг байгууллага, иргэдэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын холбогдолтой тоо, мэдээ гаргаж өгөх, судалгаа хийх мэдээллийн эх үүсвэр болгон ашиглаж болно.
4.2. Эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтээр мэдээллийн нэгдсэн сангаас тоо, материал гаргаж өгөх, судалгаа, шинжилгээ хийх ажлыг зохих төлбөртэйгээр гүйцэтгэж болно.
4.3. Байгууллага, иргэдэд албан бичиг, иргэний үнэмлэхийг үндэслэн мэдээллийн нэгдсэн сангаас лавлагааг албан бичээр болон цахим хэлбэрээр хуулбарлан өгч болно.
4.3. Цахим мэдээлэл солилцох системийг ашиглахдаа “Төрийн байгууллагын цахим тэдээллийн сан ашиглах журмыг баримтлана.
4.4. Мэдээлэл, Лавлагааг, телефон утас, нийгмийн сүлжээгээр өгөхийг хориглоно.
Тав.Мэдээллийн нэгдсэн сангийн нууцлал, аюулгүй байдал
5.1. Мэдээллийн нэгдсэн сан нь Үндэсний дата төвд байршина. Мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хариуцан ажиллах ажилтныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны зөвшөөрлийг үндэслэн томилно.
5.2. Мэдээлийн нэгдсэн сангийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг Үндэсний дата төв хариуцна.
5.3. Үндэсний дата төв нь мэдээллийг цахим хэлбэрт оруулах, мэдээллийн сан үүсгэх, түгээх, ашиглах болон түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах чиглэлээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын алба, бусад байгууллагын албан хаагчдад зориулан сургалт зохион байгуулж, тэдгээрт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллана.
5.4. Мэдээллийн нэгдсэн санг ашиглах, түүний хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах ажиллагаа нь Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон Засгийн газрын 2017 оны 159 дугаар тогтоолоор баталсан “Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн санг ашиглах журам”, мэдээллийн аюулгүй байдал, технологийн талаарх Монгол Улсын холбогдох стандартад нийцсэн байна.
5.5. Мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх хэрэглэгчид дараах түвшинд хуваагдана.
5.5.1. Төрийн байгууллагын хэрэглэгч
5.5.2. Байгууллагын дотоод хэрэглэгч
5.5.3. Энгийн хэрэглэгч
3.7. Мэдээллийн систем нь тоон гарын үсэг ашиглах боломжийг хангасан байх ба байгууллагууд өөрсдийн сонголтоор тоон гарын үсэг ашиглах эсэхийг шийдвэрлэнэ.
Зургаа. Бусад зүйл
6.1. Байгууллага, иргэдээс мэдээллийн сангаас хийлгэсэн судалгаа, шинжилгээний Үйлчилгээний хөлсний хэмжээг Цагдаагийн ерөнхий газар, Автотээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Сангийн яамтай хамтарч тогтооно.
6.1.2. Үйлчилгээний хөлсийг хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээний хөлстэй давхардуулан авахгүй.
6.1.3. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3.1-д заасан байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд амаар болон цахим хэлбэрээр өгөх мэдээллийг үнэ төлбөргүй өгнө.
6.1.4. Үйлчилгээний хөлс нь уг мэдээллийг өгөхтэй холбогдон гарах хэвлэх, хувилах, шуудангаар хүргүүлэх зэрэг шууд зардлаас хэтэрч болохгүй. Шуудангийн үнийг тооцохдоо “Монгол шуудан” компанийн үнийн тарифыг баримтална.
6.1.5. Иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөхдөө энэ журмын 5.4-т зааснаас өөр хэлбэрээр үйлчилгээний хөлс авахыг хориглоно.
6.1.6. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчилгээний хөлсийг төлөхгүй.
6.2. Байгууллагын цахим хуудсанд байрлуулсан мэдээллийг тухайн байгууллага хэвлэж, олшруулж өгөхгүй.
6.3. Сангийн мэдээ, тайлан, лавлагааг алдаатай гаргасан, хугацаа хожимдуулсан албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-----оОо--------
| Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан болон түүний төрөлжсөн санг хөтлөх, уг сангаас мэдээлэл, лавлагаа өгөх журмын төсөлд санал авч байна. | |
| Зам, тээврийн яам Facebook |
Төмөр замын салбарын бүтээн байгуулалтыг дэмжин ажиллахаа илэрхийлэв
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 3 дугаар сарын мэдээ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар М.Баярмагнайг томиллоо
БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН "EATS-1" МАРШРУТЫН УДИРДЛАГЫН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
МОНГОЛ, ОРОСЫН ТЭЭВРИЙН ДЭД САЙД НАР ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ЧИГЛЭЛЭЭР ОХУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ЭКСПОФОРУМД ОРОС, ЕВРАЗИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН ИННОВАЦИ ДИЖИТАЛ ШИЙДЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛ, ОРОСЫН ТӨМӨР ЗАМЫН АГЕНТЛАГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ЗАМ, ТЭЭВРИЙН ДЭД САЙД Г. ГАНБОЛД ТЭЭВРИЙН ХОЛБОЛТЫН НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
“ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ФОРУМ”-Д ОРОЛЦОГЧИД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫН ТӨМӨР ЗАМЫН МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦЛАА
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ХАМТАРСАН КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
ОХУ: ЕВРОАЗИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
В. Путин: ОХУ-ын санал болгож буй тээвэр, логистикийн шийдэл дэлхийн тээвэр, логистик, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх болно
ОХУ: ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ФОРУМ-2026” ОХУ-Д ЭХЭЛЛЭЭ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА