Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

2019/04/18

2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

 

            УЛААНБААТАР ХОТ                                                                                          2019 ОН

 

 

АГУУЛГА

 

НЭГ. ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР:

1.1.    Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаар ..................................... 3

1.2     Өргөдөл, гомдол түүний шийдвэрлэлтийн талаар ...................................... 3

1.3.    Санхүү, хөрөнгө оруулалтын талаар ............................................................ 4

    1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар ........................................................ 5
    2.  
    3. Хяналт шалгалтын талаар ............................................................................ 5
    4.  

ХОЁР. САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР:

2.1. Хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох талаар........................... 7

2.2. Хууль, шүүхийн байгууллагад төлөөлөн оролцсон ажлын талаар .................7

2.3. Стандарт, нормативийн талаар .......................................................................  7

 

ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ ТАВЬЖ ШИЙДВЭРЛҮҮЛСЭН 

БОЛОН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АСУУДАЛ: ............................................................................ 9           

 

ДӨРӨВ. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙГ

ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР: ............................................................................................. 9 

            4.1. Авто замын талаар ............................................................................................ 9

            4.2. Авто тээврийн талаар ...................................................................................... 11

            4.3. Төмөр замын талаар ........................................................................................ 11

            4.4. Агаарын тээврийн талаар ................................................................................ 12

           

ТАВ. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР: ...................... 12

 

ЗУРГАА. УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР: ........ 13

 

 

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ 2019 ОНЫ

3 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ТАЛААРХ ТОВЧ ТАЙЛАН

 

2019 оны 03 дугаар сарын 01                                                                     Улаанбаатар хот

 Зам, тээврийн хөгжлийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, яамны үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээний бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яамны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 

НЭГ. ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР

            1.1. Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаар:

            Зам, тээврийн хөгжлийн яамны албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу хөтлөн явуулж, яаманд ирсэн хариутай бичигт бүртгэл хяналтын карт хөтөлж, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавьж, хариу өгөх хугацаа хэтэрсэн бичгийн мэдээг 7 хоног тутам гаргаж  удирдлагуудад танилцуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Тус яаманд 2019 оны 03 дугаар сард нийт  902 бичиг ирснээс  хариутай 449 бичиг, хариугүй 453 бичиг, шийдвэрлэсэн 218 нийт 15970 хуудас бичгийг сканердаж бүртгэл мэдээллийн санд оруулсан.       

Ирсэн бичгийг удирдлагын цохолтоор Бодлого, төлөвлөлтийн газарт-140, Төрийн захиргааны удирдлагын газарт-218, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт-141, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт-73, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт-161, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст-66, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт-62 бичиг шилжүүлсэн байна.

Яамнаас гадагш 558 албан бичиг явуулж 4276 хуудас сканердаж able программд оруулсан. Явуулсан бичгийг газар тус бүрээр ангилбал: Бодлого төлөвлөлтийн газар-127, Төрийн захиргааны удирдлагын газар-168, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар-82, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар-54, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар-52, Хяналт -шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар-32, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс-43 албан бичиг тус тус явуулсан байна.

              1.2. Өргөдөл, гомдол түүний шийдвэрлэлтийн талаар:

            Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг цаг тухайд нь цахим болон дэвтрээр бүртгэн карталж удирдлагад танилцуулан холбогдох газар, хэлтэс, мэргэжилтэнд хувиарлан шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар яамны хэмжээнд иргэдээс нийт 39 өргөдөл ирснээс шийдвэрлэсэн 29, хяналтад 10 өргөдөл байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 74.3%-тай байна.

Хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй. Сар бүрийн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн тайланг Зам, тээврийн хөгжлийн яамны цахим хуудсанд байршуулж байна.

            Иргэд болон албан хаагчдын санал, хүсэлтийг хүлээн авах “Санал хүсэлт”-ийн хайрцгийг 1 давхарт байрлуулан санал хүсэлтийг бүртгэх, хүлээн авах албан тушаалтныг томилон тогтмол ажиллуулж байна.

1.3. Санхүү, хөрөнгө оруулалтын талаар:

Батлагдсан төсвийн зарцуулалтын эрхийн баталгааг үндэслэн 2019 оны 03 дугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд /ТЕЗ/-ын багцын байгууллагуудын нийт 153 ширхэг 5,6 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээг “Төрийн сангийн төлбөр тооцооны систем”-д бүртгэн анхан шатны баримттай тулган шалгаж, төсвийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу төлбөр тооцоог хурдан шуурхай, үнэн зөв хийж гүйцэтгэн, хянан баталгаажуулсан.

Зам, тээврийн хөгжлийн сайд /ТЕЗ/-ын багцын байгууллагуудын 2019 оны 02 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг хүлээн авч төсвийн хэлбэлзэлтэй тулган шалгаж, нэгтгэн  2019 оны 03 сарын 08-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн.

Засгийн газрын шилэн дансны хуудсанд яамны болон төсвийн ерөнхийлөн захирагчийн Цалингийн зардлаас бусад таван саяас дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээний мэдээ, Хөрөнгө оруулалтын таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний мэдээ,болон Сайдын багцын төсвийн гүйцэтгэлийн мэдээг хуулийн хугацаанд тайлагнасан.     

           Албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай ажлын байрны бичиг хэргийн материалыг сар бүр захиалгын хуудсын дагуу захиалан тарааж байна.   2019 оны 03 дугаар сарын 29-ны байдлаар бичиг хэргийн зардал 8,419,896. төгрөг, бага үнэтэй, түргэн элэгдэх бараа материалын зардалд 2,480,018 төгрөг, шуудан, холбоо, интернетийн төлбөрт 2,918,036 төгрөгийн зардлууд зарцуулагдаад байна.

Улсын чанартай авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх “Өвөрхангай АЗЗА” ТӨХК, “Хархорин АЗЗА” ТӨХК-иудтай гэрээ  байгуулж урьдчилгаа 750,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгосон. Мөн 2018 онд хийж дуусгасан “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн ургацын замын засвар арчлалтын ажлын зардал болох 172,100,000 төгрөгийн санхүүжилтийг олгосон. Нийт 16  ТӨХК, 6 ХХК-иас 1,024,027,368 төгрөгийн гүйцэтгэл ирүүлснээс 307,208,210 төгрөгийн урьдчилгаа суутгал суутгаж 716,819,157 төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 16 төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянан баталгаажуулж, Сангийн яаманд хүргүүлэн эрх нээсний дагуу 10,523,891,989.0 төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгчийн дансанд олгосон.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 288 дугаар тушаалаар баталсан улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын төлөвлөгөөний дагуу засвар, арчлалт хариуцагч төрийн өмчит болон хувийн хэвшлийн 28 компанитай байгуулсан гэрээг үндэслэн энэхүү компаниудад 6,194.9 сая төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг олгосон. Засвар арчлалт хариуцагч 23 компанийн хийж гүйцэтгэсэн 888.9 сая төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж, Сангийн яамнаас эрх нээсний дагуу гүйцэтгэгчид санхүүжилтийг олгосон. “Өвөрхангай АЗЗА” ТӨХК, “Хархорин АЗЗА” ТӨХК-тай байгуулсан “Улсын чанартай авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил” гүйцэтгэх гэрээг үндэслэн тус компаниудад 750.0 сая төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг олгоод байна.

Захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу 8 төсөл, арга хэмжээ, барилгын ажлын 413,267,075.5 төгрөгийн барьцаа хөрөнгө чөлөөлөх хүсэлтийг хянаж,  гүйцэтгэгчийн дансанд олгосон.

Төлбөр авах цэг/замын сан/-ийн 1-3 дугаар сарын үйл ажиллагааны санхүүжилтийн хүсэлтийг хянаж, санхүүжилтийг олгосон.

Зам, тээврийн хөгжлийн яамны хөрөнгө оруулалтын 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг гаргаж, аудитаар баталгаажуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлээд байна.

Шилэн дансны тухай хуулийн хүрээнд 2019 оны 1, 2, 3 дугаар сарын  Сайдын багцын хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаалт, гүйцэтгэлийн мэдээ”, “Яамны хөрөнгө оруулалтын таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний мэдээ”, “Цалингийн зардлаас бусад таван саяас дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээний мэдээ” гарган www.shilendans.gov.mn сайтад мэдээлсэн.

Тайлант хугацаанд аймаг, орон нутагт эрх шилжсэн төсөл, арга хэмжээнээс 27, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт зохион байгуулах төсөл, арга хэмжээнээс 10, Зам, тээврийн хөгжлийн яаманд хэрэгжих төсөл, арга хэмжээнээс 18 төсөл, арга хэмжээ, нийт 55 төсөл, арга хэмжээний тендерийг зарлаад байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын багцын 2018 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд Үндэсний аудитын газраас Гүйцэтгэлийн аудит хийж байгаа бөгөөд  холбогдох материал, тайлан, судалгааг тухай бүр нь гарган өгч, хамтран ажиллаж байна.       

1.4. Хяналт-шинжилтгээ үнэлгээний талаар:

Зам, тээврийн хөгжлийн сайд, аймгуудын Засаг дарга нарын 2018 оны хамтын ажиллагааны гэрээний биелэлтэд 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид анхаарч ажиллах асуудлын талаар санал, зөвлөмж боловсруулан удирдлагуудад танилцуулав.

“Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж удирдлагуудад танилцуулав.

Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Хөгжлийн банкнаас 2012-2016 онд Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах авто зам, төмөр замын төсөл арга хэмжээнд хийсэн хяналт шалгалтын танилцуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт 2019 оны 03 дугаар сарын 14-ний 01/1130 тоот албан бичгээр хүргүүлэв.

1.5. Хяналт шалгалтын талаар:

Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь “Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн хэрэгжилтийг судлан эрчимжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр Концесс эзэмшигч “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй тул Концессын тухай хуулийн 24.1.4, 24.2.3 заалт, мөн гэрээний 1.16, 6.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн “Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессын гэрээг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 63 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Гачууртын уулзвараас-Налайх-Чойр чиглэлийн 20,9 км хатуу хучилттай авто замын барилгын ажил эхлэх болсонтой холбогдуулан тур замын трассыг тогтоох ажлын хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 07, 19-ний өдрүүдэд газар дээр ажиллав.

Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр баталсан “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 38-07-020/08 дугаар удирдамжийн дагуу “Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК Тээвэр логистикийн алба, Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн төмөр замын цехэд, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Шарын гол” ХК-ийн төмөр замын цехэд, “Дулааны III-р цахилгаан станц” ТӨХК төмөр замын цехэд, “Дулааны IV-р цахилгаан станц” ТӨХК төмөр замын цехэд ажиллаж илэрсэн дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн 38-07-070,068,020/07-13 дугаартай 7 албан шаардлага хүргүүлэв.           

Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр баталсан “салбар төмөр зам шалгах тухай” 38-07-068/10 дугаар удирдамжийн дагуу “УБТЗ” ХНН-ийн Шивээ-Овоо өртөөнд “СТРАТО” ХХК-ийн салбар төмөр замыг өргөтгөн барьсан ажил нь батлагдсан зураг төслийн дагуу хийгдсэн эсэхийг шалгаж ашиглалтад хүлээн авсан.  

Төрийн нарийн бичгийн даргын баталсан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 38-07-074/13 дугаар удирдамжаар "Мак цемент" ХХК-ийн худалдан авсан шинэ 50 ширхэг хоппер вагоны техникийн байдлыг шалгаж, Монгол Улсын төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлага хангаж байгаа талаар ажлын хэсгийн дүгнэлт гаргасан.      

Нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2019 оны 02 дүгээр сарын 25-наас 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд хийсэн. Шалгалтад хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Тэнүүн-Огоо” ХХК, “Тэнүүн-Огоо гуравдугаар бааз” ХХК, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Хараацайн жигүүр” ХХК хамрагдсан. Шалгалтын явцад илэрсэн дутагдлыг арилгуулах үүднээс “Тэнүүн-Огоо” ХХК-д 11, “Тэнүүн-Огоо гуравдугаар бааз” ХХК-д 7, “Хараацайн жигүүр” ХХК-д 12 нийт 30 заалттай улсын байцаагчийн 38-07-003, 111/04-06 дугаар бүхий албан шаардлагыг тус тус хүргүүлэв.                    

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1-д “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, ... хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэсэн заалтыг үндэслэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн 2019 оны 1944 тоот албан хүсэлт, “Нөхөрлөл зам” хоршооны 2019 оны 40 тоот албан хүсэлт, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт ирүүлсэн Нөхөрлөл зам хоршооны 2019 оны 37 тоот албан хүсэлтийг тус тус үндэслэн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр баталсан 38-07-003,076/07 дугаар бүхий удирдамжийн дагуу хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч “Чингүн хурд транс” ХХК, “Автотээврийн үндэсний төв- ТӨҮГ-ын тухай компанитай гэрээ байгуулсан байдалд төлөвлөгөөт бус шалгалтыг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрүүдэд хийсэн. “Чингүн хурд транс” ХХК-ийн автотээврийн хэрэгслийн ашиглалтын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай 38-07-003,076,111/42 тоот улсын байцаагчийн дүгнэлт “АТҮТ” ТӨҮГ-т хүргүүлсэн. “АТҮТ” ТӨҮГ-т шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг цаашид давтан гаргахгүй байх, дүгнэлтэд дурдагдсан зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээний тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03/1344 тоот албан бичгийг хүргүүлэв.

 

             ХОЁР. САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ

             БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

 2.1. Хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох талаар:

Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан хуулийн төсөлд санал авахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар, нийт яамдууд болон холбогдох төрийн байгууллагуудад 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/1080 дугаартай албан бичгээр хүргүүлээд байна.

“Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн 15.1-д заасан 16 журмыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсруулж батлуулан Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулан Улсын нэгдсэн бүртгэлийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4274 дугаарт бүртгүүлэв.

Тус багц журмын хэрэгжилтийг хангуулахаар Төмөр замын тээврийн салбарын байгууллагууд болон Тээвэрт оролцогч нарт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 08/1301 дугаар албан бичгээр чиглэл хүргүүлэв.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 60 дугаар тушаалаар Монгол Улсын агаарын зайд иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын замуудыг баталж, Хууль зүй дотоод хэргийн яамаар хянуулан Улсын бүртгэлийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4282 дугаарт бүртгүүлэв. 

Иргэний нисэхийн тухай хуулийн үзэл баримтлалыг батлуулж, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/979 тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэв.

            

   2.2. Хууль, Шүүхийн байгууллагад төлөөлөн оролцсон ажлын талаар:

Нэхэмжлэгч “Ашид арвин буян” ХХК-ийн нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох “Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газрын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, нэхэмжлэлийн шаардлага тодруулсан баримтыг хүлээн авч ажиллав.   Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй Зам, тээврийн хөгжлийн яамд холбогдох “Ажил гүйцэтгэх гэрээний хөлс гаргуулах тухай” захиргааны хэрэгт ЗТХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хуралд оролцож, тухайн шийдвэрийг анхан шатны шүүхэд буцаалгав.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Р.Мэргэний нэхэмжлэлтэй Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Зам, тээврийн хөгжлийн яамны хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Байгалмаа, Б.Цэнд нарыг томилохоор итгэмжлэл боловсруулж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлэв.  

2.3. Стандарт, нормативийн талаар:

Авто тээврийн салбарын (TX15) стандартчиллын техникийн хорооны хуралдааныг  2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж, 3 стандартын төслийг хэлэлцсэн. Уг хорооны хуралдааны дүгнэлтийг үндэслэн Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн С/12 дугаар тушаалаар дараахь 3 үндэсний стандартыг шинээр батлав.  Үүнд:

  1. Ачаа тээврийн автомашин болон чиргүүлийн бүтээлэг. Ерөнхий шаардлага MNS 6756:2019
  2. Автомашины дизель хөдөлгүүрийг утааны тортгийн шүүлтүүр(DPF)-ээр тоноглох, ашиглах. Техникийн ерөнхий шаардлага. MNS 6757: 2019
  3. Цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх станцын төрөл, тоноглолыг суурилуулах болон байрлуулахад тавих. Ерөнхий шаардлага MNS6758:2019

Эдгээр үндэсний стандартууд нь тээврийн хэрэгслээс агаарын болон орчны бохирдолд үзүүлэх хор, нөлөөллийг багасгах, аюулгүй ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой юм.

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар

  1. Цементээр бэхжүүлсэн хөрс суурь барих техникийн нормыг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар тушаал,
  2. Цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь барих техникийн нормыг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 68 дугаар тушаал,
  3. Асфальтбетон хучлагыг дахин боловсруулах ба цементээр бэхжүүлсэн суурь барих техникийн нормыг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 69 дүгээр тушаал,
  4. СБС төрлийн хам полимер битум барьцалдуулагчийг ашиглан полимер асфальтобетон хучлага барих техникийн баримт бичгийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар тушаалаар тус тус батлав.

         

   ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ ТАВЬЖ ШИЙДВЭРЛҮҮЛСЭН 

БОЛОН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АСУУДАЛ

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент  төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээний хэлэлцээний явцын талаар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

Автотээврийн тухай хуулийн төслийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж дэмжүүлэн УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай олон улсын конвенцыг  соёрхон батлах хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яамтай хамтран батлуулсан. Конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөл, танилцуулгыг боловсруулж Засгийн газрын гишүүдээс санал авсан бөгөөд хуулийн төслийг Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний стратеги, төлөвлөгөөний биелэлт болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл байгуулах хүсэлтийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01/1404 тоот албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.

 

ДӨРӨВ. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

  4.1. Авто замын талаар:

Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журмын дагуу Төрөөс авто замын талаар баримтлах бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах хүрээнд суурь судалгааны ажлыг хэрэгжүүлсэн. Бодлогын баримт бичгийн төслийн хувилбар боловсруулах хүрээнд АХБ-ны Техник туслалцааны төслөөр Шинэ Зеланд улсын иргэн Аллан Кейннанд зөвлөхийг сонгон шалгаруулан ажиллаж байгаа ба тус зөвлөх нь эцсийн тайлангаа бодлогын хувилбарын хамтаар боловсруулсан. Тус бодлогын хувилбарыг авто замын салбарын төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, их дээд, сургуулийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр  зохион байгуулан ажиллаа.  Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг бодлогын баримт бичгийн төсөлд тусгах ажлыг хэрэгжүүлж байна.

            Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын тоо хэмжээг тодорхойлох ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаар тушаалаар  байгуулж, тухайн авто замын барилгын ажлын талбай дээр ажиллан ажлын тоо хэмжээг тодорхойлж, зураг төслийн гүйцэтгэгч компанитай хамтарч замын трассын улаан шугамыг гүйцэтгэгч “Чайна Коммуникэйшн Констракшн” ХХК-д хүлээлгэн өгч, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

            Нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2 урсгалтай, 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж, шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу тухайн төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг өвлийн улиралд бүрэн хангаж, барилгын ажлыг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлж, мөн оны 11 дүгээр сард багтаан 4 эгнээ авто замын зорчих хэсгийг дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  Бэлтгэл ажлын хүрээнд уг төслийн гүйцэтгэгчээр Синохайдро Корпорейшн Лимитед компани 2016 онд шалгарч гэрээ байгуулсан бөгөөд тус компанитай хэлэлцээ хийж, арилжааны гэрээг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шинэчлэн байгуулан Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд энэхүү авто замын трасст орсон цахилгааны шугам, холбооны кабель, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг зөөх, шилжүүлэх, хүчитгэх, ажлыг богино хугацаанд шуурхай зохион байгуулах зорилгоор тухайн ажлыг өөрийн харьяа мэргэжлийн байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт тус тус даалгах, мөн авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөлд дахин өөрчлөлт оруулах болон түр зам барих барилгын ажлыг богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд даалгаж, бэлтгэл ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх талаар холбогдох танилцуулга, мэдээллийг бэлтгэн төрийн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах асуудлыг Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр холбогдох шийдвэрийг гаргуулаад байна. Энэхүү авто замын барилгын ажлыг эхлүүлэхтэй холбогдуулан уг авто замыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаах Нийслэлийн Засаг даргын захирамжийг 2019 оны 03 дугаар 22-ны өдөд гаргуулсан бөгөөд уг захирамжийг үндэслэн зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, Нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд тээвэрлэлтийн хөдөлгөөнд оролцох иргэн, аж ахуйн нэгжүүдийн бүх жин нь 3.5 тонноос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх-Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар” гэсэн чиглэлээр зохион байгуулж, авто замын чиглэлийг өөрчлөх тухай Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалыг гаргуулахаар ажиллаж байна.

            Улаанбаатар-Дархан чиглэлийн шинээр барих 2 эгнээ авто замын хөрөнгө оруулалтыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр шийдвэрлэхээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ба тус банкны зээлийн журмын дагуу бэлтгэл ажлыг хэрэгжүүлж байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтыг эцэслэн шийдвэрлэх /зээлийн гэрээ байгуулах/-д тус банкны журмын дагуу нэлээдгүй хугацаа шаардагдахаар байгаа тул тус яамнаас энэхүү асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр тэмдэглэлээр холбогдох шийдвэрийг гаргуулсан бөгөөд тухайн авто замын барилгын ажил болон уг ажилд техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээнд шаардагдах хөрөнгө оруулалтыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөс эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд шаардагдах санхүүжилтийг урьдчилан Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх асуудлыг судалж танилцуулахыг Сангийн сайд болон Хөгжлийн банканд даалгасан.

            Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 3 дугаар сарын 21-ний өдөр зарласан.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж байгаа авто зам, гүүрийн барилгын ажлын график төлөвлөгөөг баталж, барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангуулж байна.

            Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн тээвэрлэлтийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Таван толгойн нүүрсний уурхайгаас тээвэрлэх асуудлыг шуурхай зохион байгуулж, тээвэрлэлт гүйцэтгэх Мандалговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замыг засварлах тухай Сайдын 2019 оны 100 дугаар тушаалыг боловсруулж, батлуулсан.

            Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.226 км авто замын ашиглалт, урсгал засвар арчлалт хариуцагчийг тогтоосон Сайдын 2019 оны 101 дүгээр тушаалыг боловсруулж, батлуулсан.

            Олон улс, улсын чанартай авто замын урсгал засвар, арчлалтын ажлын хяналтын инженерүүд, Хөдөлгөөнт эргүүлийн багийн инженерт Авто замын улсын байцаагчийн эрх олгох асуудлаар МХЕГ-т албан хүсэл гарган шийдвэрлүүлж, 7 инженерт Авто замын улсын байцаагчийн эрх олгосон.

            Ховд, Архангай, Булган, Завхан аймгийн зам хариуцагчийг сонгон шалгаруулах тендерийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нээсэн тендерийг үнэлж байна.

 4.2. Автотээврийн талаар:

            Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод 2019 оны 03 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монгол, Казахстаны автотээврийн төлөлөөгчдийн уулзалтаар Өлгий-Алматай чиглэлд зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг 05 дугаар сард эхлүүлэхээр тохиролцсон. Өлгий-Алмата чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, үнэ тарифыг батлан Казахстаны талд хүргүүлсэн.

            Монгол улсын Засгийн газрын 2018 оны 122 дугаар тогтоолын дагуу МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх туршилтын  ажлыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан чиглэлийн /Ч1, Ч7/ дагуу туршилтын ажлыг хийж, судалгааны тайланг танилцуулахааар ажиллаж байна.  

            Нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтран хотын доторхи ачаа түгээлтийг оновчтой болгох, хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж “Нийслэлийн авто зам, замын байгууламжийг хаах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/220 захирамжийг гаргуулав.

            Налайх чиглэлийн авто замын барилга байгууламжийн ажил эхэлж байгаатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаар тушаалаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлийг өөрчилсөн шийдвэр гаргуулав.

4.3.Төмөр замын талаар:

              Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газрын гишүүдээс ирүүлсэн санал болон хуулийн төслийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн саналуудыг нэгтгэн ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж саналуудыг тусгасан бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

“Усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектод гэрчилгээ олгох журам”-ыг боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 78 дугаар тушаалаар батлуулав. Журмыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр мөн өдрийн 01/1136 тоот албан бичгээр Хууль, зүй дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

            Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн санхүүжилтээр “Утаагүй вагон төсөл”-ийн хүрээнд Япон улсын “Кожима” корпорац зорчигчийн вагоны галлагааны системээс ялгарах утааг зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.7 дахин бууруулах “Japan flare” төхөөрөмжийг 20 вагонд суурилуулж 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга, “УБТЗ” ХНН-ийн удирдлагуудад танилцуулан хүлээлгэн өгсөн.

            Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 248 дугаар тушаалаар байгуулагдсан төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын стандарт, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын нутгаар давхар чингэлгэн ачилттай хөдлөх бүрэлдэхүүн аялуулах боломж, техникийн нөхцөлийн талаар судалгаа хийх, санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд Замын-Үүд-Толгойт өртөө хооронд давхар ачилгат чингэлэгийн оврын хэмжээтэй хяналтын жаазтай 702167 дугаартай вагоныг явуулж, хяналт тавьж ажилласан.

            Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн хүсэлтийн дагуу НЗДТГ, НИТХ, НДЗДТГ, “УБТЗ” ХНН-тэй хамтарсан ажлын хэсэг Налайх дүүрэгт ажиллан Хонхор-Налайх чиглэлийн төмөр замыг сэргээн засварлах, шинээр өртөө барих газрын байршил тогтоох, техникийн нөхцөлийг судлах зэрэг ажлуудаар дүгнэлт гаргасан.

Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 105 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Эрчим сүлжээ” ХХК-ийн хүсэлтийн дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Амгалан өртөөнд ажиллан цахилгааны кабелийг Амгалан-Туул хоорондын замын 414 дүгээр км-т огтлолцуулах боломжуудийг судлан дүгнэлт гарган хүргүүлсэн.  

4.4.Агаарын тээврийн талаар:

“Дэглий цагаан” нисэх буудалд олон улсын агаарын замын хилийн боомт байгуулах асуудлыг Хилийн боомтын үндэсний Зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлэв. 

Зам, тээврийн хөгжлийн сайдын “Нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийг томилох тухай” 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаар тушаалаар Улаанбаатар-Хонг Конг-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугамыг “Изинис Эйрвэйз” ХХК-д, 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 85 дугаар тушаалаар Улаанбаатар-Бээжин (Daxing airport)-Улаанбаатар олон улсын нислэгийн шугамыг “Хүннү Эйр” ХХК-д хуваарилж,  нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр тус тус томилж томилгоог холбогдох журмын дагуу баталгаажуулахаар Гадаад хэргийн яаманд хүргүүлэв.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд  санал авахаар 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн  01/1173 тоот албан бичгийг Засгийн газрын гишүүдэд хүргүүлэв.

Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрийн төсөлд санал авахаар 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/1181 тоот  албан бичгийг Засгийн газрын гишүүдэд хүргүүлэв.

 

            ТАВ. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалт, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Жон Жэ Нам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Р.Р.Ракшаев, БНХАУ-ын CREC компанийн төлөөлөл, БНХАУ-ын Хуэ Ли сан болон Бүс ба зам сан төслийн менежментийн компанийн удирдлага, БНХАУ-ын Төмөр замын 20 дугаар товчооны удирдлага Жан Шяочянь тэргүүтэй төлөөлөгчдийг тус тус хүлээн авч уулзан зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар ХБНГУ-ын төмөр замын бэхэлгээний системийн үйлдвэрлэгч Воссло компанийн Төв Ази, Монгол хариуцсан худалдааны менежер Хесус Себриан, БНХАУ-ын CMEC компанийн төлөөлөгчид, Японы Маружо компанийн удирдлага, БНСУ-ын бага оврын нисэх онгоц үйлдвэрлэгч Пипистрел компанийн ерөнхийлөгч Иво Боскарол, БНХАУ-ын Төрийн барилгын компанийн холбогдох удирдлага нарыг тус тус хүлээн авч уулзан зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон.

Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх асуудлаар АХБ-ны төлөөллийг хүлээн авч уулзан зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон.

Зам, тээврийн хөгжлийн яам, ХБНГУ-ын “ТӨВД Агентлаг” компани хооронд Хамтын ажиллагааны санамж бичигт 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2019 оны 03 дугаар сарын 17-ноос 24-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Нидерландын Вант Улсад тус тус зохион байгуулагдсан мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоотой танилцах хуралд оролцсон.

   

 ЗУРГАА. УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР

   Авто замын салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зорилтын хүрээнд “Авто зам-экспо 2019” олон улсын үзэсгэлэн, бага хурлыг 2018 оны 03 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд гадаад 12 орны  зочид төлөөлөгчид оролцож, давхардсан тоогоор 5 мянга гаруй хүн үзэж танилцсан. Уг олон улсын үзэсгэлэн, бага хурлыг зохион байгуулснаар олон улсад нэвтэрч байгаа сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник, технологийг сурталчлах, Монгол орны цаг уурт тохирсон дэвшилтэт технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажиллагсад харилцан туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа холбоо тогтоох зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.

            “Тээврийн удирдлага хяналтын нэгдсэн төв” байгуулах техникийн туслалцааны төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлэх чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “АТҮТ” ТӨҮГ, Шуурхай удирдлагын төв, “Смарткарт” ХХК болон АХБ-ны төлөөлөгчтэй хамтарсан уулзалт зохион байгуулсан.                        

Үндэсний хөгжлийн газартай хамтран 2019 оны 03 дугаар сарын 7-ны өдөр Үндэсний тээвэр логистикийн сүлжээ байгуулах судалгааны ажлын хүрээнд гарсан үр дүнгийн талаар холбогдох яам, агентлаг, газрууд, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан.

    Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зам, тээврийн салбарын хяналт шалгалтын чиглэлээр 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан 3aм, тээврийн салбарын хуулиар эрх олгогдсон хяналтын улсын байцаагч нарыг мэргэшил дээшлүүлэх нэгдсэн сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд МХЕГ, “АТҮТ” ТӨҮГ, Нийслэлийн тээврийн газартай хамтран Улаанбаатар хотод зохион байгуулав. Уг сургалтад Дэд бүтцийн чиглэлийн тээвэр, барилга, харилцаа холбооны нийт 80 гаруй хяналтын улсын байцаагч нар хамрагдсан.

                                   

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх