Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ ТЭЭВРИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2019/06/28
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ ТЭЭВРИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхыг сайжруулах зорилт дэвшүүлэн гадаадын их дээд сургууль, техник мэргэжлийн сургуулиудад инженер, техникийн ажилчдыг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Энэ хүрээнд БНСУ-ын Үндэсний тээврийн их сургуультай харилцаа тогтоон, салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр байгуулсан.

Хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор БНСУ-ын Үндэсний тээврийн их сургуулийн ерөнхийлөгч Жон Ху Пак тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, цаашдын хамтын ажиллагааны талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой уулзан санал солилцов. Талууд Монгол Улсын зам, тээврийн салбарт шаардлагатай байгаа мэргэжлүүдээр оюутан сургахад хэрхэн хамтран ажиллах талаар нарийвчлан ярилцаж, эхний ээлжид яамнаас тавьсан хүсэлтийн дагуу нэг оюутныг Үндэсний тээврийн их сургуулийн бүрэн тэтгэлгээр суралцуулахаар болсныг мэдэгдлээ. Цаашид Монголын талаас суралцуулах оюутнуудын тоог нэмэгдүүлэхэд талууд анхаарч ажиллахаар тохиролцов.

БНСУ-ын Үндэсний тээврийн их сургууль нь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллахын зэрэгцээ Монголын бусад их дээд сургуулиудтай холбоо тогтоон хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу ХААИС-тай мөн Санамж бичиг байгууллаа.

 

 

БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ ТЭЭВРИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх