БНСУ-ын агаарын тээврийн хоёрдахь том компани болох Asiana Airlines өнгөрөгч сард Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээсэн бөгөөд талууд сүүлийн хоёр жилийн хугацаанд харилцан зөвшилцсөний эцэст шийдэлд хүрч, 7 дугаар сарын 9-өөс эхлэн Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, тэр хэрээр хоёр орны хооронд зорчих зорчигчдын урсгал нэмэгдэн, агаарын тээврийн нислэгийн тоо, чиглэлийг нэмэх зайлшгүй шаардлага, хэрэгцээ тулгарч байгаа юм. Asiana Airlines компани Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлснээр дээрх бэрхшээлийг хөнгөвчлөхөд эерэг үр дүн авчирна гэж талууд үзэж байна. Түүнчлэн Монгол Улсыг зорин ирэх БНСУ-ын иргэд төдийгүй, дамжин өнгөрөх гадаадын иргэд, гадаад орныг зорих Монголчуудад үзүүлэх нислэгийн үйлчилгээний чанар сайжрах, нислэгийн компаниудын өрсөлдөөн бий болсноор тийзний үнэ буурах, аяллын зардлын хэмнэлт үүсэх боломжтой юм. Цаашид 290 хүний суудалтай A330-300 агаарын хөлгөөр 7 хоногийн мягмар, пүрэв, бямба гаригуудад тогтмол нислэг үйлдэнэ.
“Asiana Airlines” компани нь Сөүл-Улаанбаатар чиглэлийн энэхүү нислэгээрээ дамжуулан Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагааг явуулж, шударга өрсөлдөөнд манлайлан, үйлчилгээний өндөр стандартыг агаарын тээврийн салбарт нэвтрүүлэх тал дээр аюулгүй байдлыг анхаарч ажиллахаа чухалчлан мэдэгдэв.
“ASIANA AIRLINES” КОМПАНИ СӨҮЛ-УЛААНБААТАР-СӨҮЛ ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ | |
Зам, тээврийн яам Facebook |