Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АРХАНГАЙ АЙМГИЙН БАТЦЭНГЭЛ СУМЫН ТАМИРЫН ГОЛЫН ТӨМӨРБЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРЛОО

2014/07/07
АРХАНГАЙ АЙМГИЙН БАТЦЭНГЭЛ СУМЫН ТАМИРЫН ГОЛЫН ТӨМӨРБЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРЛОО

Архангай аймгийн Батцэнгэл сумын Тамирын голын 210.64 у/м төмөрбетон гүүрийг Зам, тээврийн яамны захиалгаар “Гангүүр” ХХК 3.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр барьж 2014 оны 06 дугаар сарын 21-ны өдөр улсын ашиглалтад амжилттай хүлээлгэн өглөө. Энэхүү гүүр нь Монгол Улсад авто замын салбар байгуулагдсаны 85 жилийн ой, Монгол Улсад төмөрбетон гүүр анх барьсаны 50 жилийн ойн босгон дээр ашиглалтад орж байгаагаараа онцлогтой байлаа.

Батцэнгэл сум нь нийт 3,500 м2 газар нутагтай бөгөөд 3,800 орчим хүн амтай томоохон сум юм. Гүүр ашиглалтад орсоноор Тамирын голын хойд талын Улаанчулуу, Хөнөг, Цац, Дайрбор багийн малчид, ард иргэд төмөрбетон гүүрээр аюулгүй гол гатлаж аймгийн төвд хүрэх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ, хүнд ачаа тээвэр хийх боломжтой болж байна.

 

Гүүрийн нээлтэнд Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон, Төрийн захиргааны удирдлагын дарга П.Билгүүн, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Авто замын хяналт, шинжилгээ, судалгааны төвийн захирал Р.Отгонбаатар, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Батцэнгэл сумын Засаг дарга Я.Гэрэлсайхан, Авто замын ахмадын хорооны дарга, Монгол Улсын гавьяат барилгачин, зөвлөх инженер Б.Лувсан, “Гангүүр” ХХК-ийн захирал Б.Гантөмөр, тус компанийг үүсгэн байгуулагч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, зөвлөх инженер Д.Базаргүр, компанийн дэд захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, зөвлөх инженер Н.Лхагвадорж болон бусад холбогдох ажилтан, албан хаагчид оролцлоо.

 

 

 

 

 

АРХАНГАЙ АЙМГИЙН БАТЦЭНГЭЛ СУМЫН ТАМИРЫН ГОЛЫН ТӨМӨРБЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРЛОО  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх