Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн Хамтарсан зохицуулах хорооны хурал болов.

2019/07/10
“Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн Хамтарсан зохицуулах  хорооны хурал болов.

Япон Улсын “ЖАЙКА” байгууллага болон Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн Хамтарсан зохицуулах хорооны 2 дахь хурал 2019 оны 7-р сарын 8-нд амжилттай боллоо.

Хуралд Монгол дахь Японы Элчин сайдын яам, “ЖАЙКА”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв, Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж буй Стандарт хэмжилзүйн газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль зэрэг байгууллагын төлөөллөөс гадна энэхүү төслийн “ЖАЙКА”-гийн Зөвлөх багийнхан оролцлоо.

Энэ удаагийн хурлаар 2019 оны 4-р сараас хойш хийсэн төслийн суурь судалгааны үр дүнгийн талаар ЖАЙКА-гийн мэргэжилтний багийн зүгээс тайлагнасан ба Ажлын хэсгүүдийн хурлаар хэлэлцсэн агуулга болон Төслийн хяналт шинжилгээний талаар Монголын талын хамтран ажиллаж буй Зөвлөхүүд мэдээлэл хийв.

Мөн төслийн цаашдын үйл ажиллагааны чиглэл болон төлөвлөгөө, Төслийн загварын матрицын шалгуур үзүүлэлт, ажлын стратеги зураглалыг боловсронгуй болгох талаар санал солилцлоо.

“Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн Хамтарсан зохицуулах хорооны хурал болов.  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх