Зам, тээврийн хөгжлийн яамны харъяа газрууд болох “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ, “Иргэний нисэхийн ерөнхий газар”, “Далайн захиргаа” УТҮГ, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, Улаанбаатар төмөр зам” ХНН, Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын статистикийн асуудал хариуцсан албан хаагчдад Үндэсний статистикийн хорооноос 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдлыг сайжруулах” сэдвээр сургалт зохион байгууллаа.Сургалтыг ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл нээж, тус газрын ахлах статистикч Б.Анхзаяа “Түүврийн дизайн, үндсэн арга техник, тэдгээрийн хэрэглээ”, статистикч Ч.Цогзолмаа “Статистикийн мэдээллийг ашиглан дүн шинжилгээ хийх, үндсэн арга техникүүд”, ахлах статистикч Г.Ялалт “Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдийг тооцоход төрийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг”, статистикч Ю.Батзоригт “Статистикийн тоон мэдээллийн хэрэглээ, ач холбогдол”, статистикч Ж.Цэрэнханд “Дотоодын нийт бүтээгдэхүүнийг салбарын онцлогтой тооцох” сэдвээр мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултанд хариулав.
Зам, тээврийн салбарын албан хаагчдад статистикийн талаар сургалт зохион байгууллаа | |
Зам, тээврийн яам Facebook |