Эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ түвшин сайхан амьдралын төлөө халуунд халж, хүйтэнд хөрч, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн тээвэрчид, тэдний үйл хэргийг залгамжилсан инженер, техникийн ажилтнууд, автотээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг үйлчилгээ, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын ажилтан, албан хаагчид Та бүхэнд Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улсад тэмээн жин, морин өртөө зэрэг ердийн хөсөг тээврийг халж ачаа, зорчигч тээвэрлэх механикжсан тээврийн хэрэгслээс бүрдсэн шинэ салбар анх 1925 онд сууриа тавьж, орчин цагийн автотээврийн салбарын түүхийн хуудас нээгдсэн билээ.
Автотээврийн салбарын 94 жилийн түүхэн замналыг өдгөө эргэн харахад дайны хүнд жилүүдэд эх орноо батлан хамгаалах, атар газар эзэмших, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд иргэд, малчдад шуурхай тусламж үзүүлэх, улс ардын аж ахуй, их бүтээн байгуулалт, уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хангах зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, улс орны хөгжлийн түүчээ болсоор ирснийг тэмдэглэхэд таатай байна.
Өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөтэй, далайд гарцгүй, төмөр замын болон иргэний нисэхийн сүлжээ хязгаарлагдмал манай орны нөхцөлд автотээвэр нь ачаа, зорчигчийг “хаалганаас хаалга”-нд хүргэдэг, хамгийн түгээмэл, хүртээмжтэй, хэрэглэгчид ойрхон үйлчилгээ байсан төдийгүй цаашид ч энэ ач холбогдол, байр сууриа хадгалан үлдэх нь гарцаагүй юм. Тээврийн үйлчилгээний гүйцэтгэлээс харахад нийт зорчигч тээврийн 98 хувийг, ачаа тээврийн 65 хувийг автотээврийн хэрэгслээр тээвэрлэж байна.
Олон улсын автотээврийг хөгжүүлэх чиглэлээр хөрш орнуудтайгаа “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг байгуулж, уг хэлэлцээрийн дагуу Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хооронд дамжин өнгөрөх тээврийг эхлүүллээ. Ингэснээр Монголын автотээвэрчид БНХАУ-ын Тяньжин боомтоос ОХУ-ын Улаан-Үүд хот хүрэх бодит боломж бүрдэж байна.
Монгол Улс одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, Казахстан, Украин, Турк, Беларусь, Киргиз, Латви, БНАСАУ, Унгар, Литва зэрэг улсуудтай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулан тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад худалдааны эргэлт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс Польш, Чех, Гүрж, Словак, Герман улстай автотээврийн гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.
Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Засгийн газар, УИХ-д өргөн бариад байна. Мөн “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газраас батлан гаргалаа.
Түүнчлэн Автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн хог хаягдлын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, ангилах, дахин ашиглах, ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр онцгой анхаарч, дахин боловсруулах цогц үйлчилгээний төвийг байгуулахаар ажиллаж байна.
Энэ онд автотээврийн салбарт тохиож буй бас нэгэн чухал үйл явдал бол Нийслэлийн тээврийн үйлчилгээний газар байгуулагдсаны 50 жилийн ойн баяр юм. Тэртээ 1969 оны БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 141 дүгээр тогтоолоор нийслэлийн авто аж ахуйн газруудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, зохицуулах үүрэг бүхий Улаанбаатар Хотын Тээврийн Удирдах газар байгуулагдаж байсан түүхтэй.
Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс Нийслэлийн Засаг дарга, түүний хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн тээврийн үйлчилгээний газартай нягт хамтран ажиллаж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, хотын тээврийг хөгжүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхээр холбогдох ажлуудыг төлөвлөн, хамтран хэрэгжүүлэхээр зорьж байна.
Автотээвэрчид Та бүхний минь алтан шар зам өлзийтэй байх болтугай!
УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД
Б.ЭНХ-АМГАЛАН
| МЭНДЧИЛГЭЭ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт