Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар Өмнөговь аймагт ажиллаж, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай” Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас гаргасан 01 тоот албан даалгаврын биелэлтийг шалгалаа.
Энэхүү тогтоол, шийдвэрийн хэрэгжилт одоогоор 50 гаруй хувьтай байгаа бөгөөд томилолтын тайлан мэдээг нэгтгэж, дүгнэлтийг Б.Энх-Амгалан сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтов.
“ТЭЭВЭРЧДИЙН ХОТХОН”, “ТАЙВАН ЗОГСООЛ”-ЫН АЖЛЫН ЯВЦ 30-65 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Засгийн газрын албан даалгаврын хүрээнд Таван толгой уурхайн ойролцоо баригдаж буй эмнэлэг, халуун ус зэрэг нийгмийн бүх төрлийн үйлчилгээ бүхий “Тээвэрчдийн хотхон”-ы барилга угсралтын ажил 65 хувьтай байна. Гүйцэтгэгч талын мэдээлснээр ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар шаргуу ажиллаж байгаа аж. Харин Гашуун сухайт боомтын ойролцоо 2500 авто машины багтаамжтай “Тайван зогсоол” баригдаж байгаа ба ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээр бүтээн байгуулалтууд ашиглалтад орсноор нүүрс тээврийн замд ажиллаж буй 14 мянган жолоочийн эрүүл, аюулгүй орчинд, ая тухтай ажиллах нөхцөл тодорхой хэмжээгээр бүрдэх юм.
ТАВАН ТОЛГОЙ-ГАШУУН СУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭНЭ САРЫН 15-ААС ЭХЭЛНЭ
Монгол Улсын Засгийн газраас Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 15-аас үргэлжлүүлэхээр тогтсон бөгөөд тус төмөр замын суурь далангийн ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байгаа юм. Тус төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ-руу экспортлох нүүрсний экспортын болон одоогийн авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал даруй 32 ам.доллароос 3-4 дахин буурч, зөвхөн төмөр замын боомтоор жилд 30 сая тонн хүртэлх хэмжээний нүүрс экспортлох боломжтой гэж үзэж байна. Мөн Тавантолгойн бүлэг орд газрын олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх үндсэн нөхцөл бүрдэнэ хэмээн тооцоолж байгаа юм.
Түүнчлэн зөвхөн төмөр замаар тээвэрлэх “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын орлого өсч, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 16 хувь, улсын төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний валютын урсгалыг бий болгох боломжтой гэсэн тооцоо судалгаа бий.
ТАВАН ТОЛГОЙ-ГАШУУН СУХАЙТ ЧИГЛЭЛД ХҮНД ДААЦЫН АВТО ЗАМ БАРИНА
Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 километр цемент бетон хучилттай их даацын авто зам төсөл”-ийг зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр концесс эзэмшигчийг уралдаант шалгаруулалтын аргаар сонгохоор шийдвэрлэсэн. Төсөл хэрэгжүүлэгч компани нь Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан ажлын даалгаврын хүрээнд инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна.
Зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд трасс, геодези, ус, геологи, байгаль орчны төлөв байдлын судалгаа зэрэг хээрийн хэмжилтийн ажлууд хийгдэж бүрэн дууссан. Төлөвлөгөөний дагуу зураг төсөл боловсруулах ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 1-ний дотор бүрэн дуусгаж, 9 дүгээр сарын 15-наас замын барилгын ажлыг эхлүүлэхээр болсныг Үндэсний хөгжлийн газрын албаны хүмүүс Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн одоо байгаа 239 километр авто замын засвар арчлалтыг таван багц болгож эхлүүлсэн бөгөөд ажлын гүйцэтгэл одоогоор 74 хувьтай үргэлжилж байна. "Гашуун сухайт авто зам" ХХК-ийн удирдлагууд дээрх чиглэлийн зам засварын ажлыг ирэх есдүгээр сарын 12-нд бүрэн дуусгахаар ажиллаж байгаагаа сайд нарт дуулгав.
Мөн шахмал түлшний гол түүхий эд болох угааж баяжуулсан нүүрснээс гарган авсан завсрын буюу эрчим хүчний зориулалттай медлингийг Улаанбаатар хотруу тээвэрлэх явцад авто замд үүссэн эвдрэл гэмтэл их байгаа. Энэхүү тээвэрлэлт ирэх есдүгээр сар хүртэл үргэлжлэх хугацаатай бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан медлингийн тээвэрлэлт зогсохоор зам засварын ажлаа эрчимжүүлж, Мандалговь-Улаанбаатарын чиглэлийн авто замд үүссэн эвдрэлийг яаралтай засахыг ЗТХТ-ийн холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.
| ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАВ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт