Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн баруун бүсийн аймгуудад ажиллах албан томилолтын хүрээнд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114.2 километр авто замд Улсын комисс ажиллан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ. Энэ нь Завхан аймгийг төвийн бүстэй холбох гол зам болж байгаагаараа онцлог юм.
Б.Энх-Амгалан сайд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил эрчимтэй өрнөж, энэхүү мөрийн хөтөлбөрт туссан Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114.2 километр авто зам стандартын дагуу баригдаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээгдэж байгаад баяртай байгаагаа дурдаад, Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлт сайн байгааг онцлон тэмдэглэв.
Дээрх чиглэлийн авто замыг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр барьж байгуулан, Xinjiang Beixin Road Bridge Group компани ерөнхий гүйцэтгэгчээр, WXP ХХК, Diamond Road ХХК, Энх төгөл бэх ХХК зэрэг дотоодын аж ахуйн нэгжүүд туслан гүйцэтгэгчээр ажиллалаа. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам нь 7 метр өргөн, 5 сантиметр асфальтобетон хучилттай, 2 талдаа 1.5 метрийн өргөн хайрган хөвөөтэй, 3.5 метрийн 2 урсгалтай, гуравдугаар зэрэглэлийн авто зам. Мөн зам барилгын ажлын 30 хувьд нь орон нутгийн иргэдийг ажиллуулсан бөгөөд төслийн хэмжээнд нийт 550 ажилтан, 100 гаруй машин, техник ашиглажээ. Энэхүү авто зам нь Загастайн даваа хүртэл асфальтон хучилттай бөгөөд ирэх онд Улиастай-Загастайн даваа чиглэлийн 67 километр авто замыг хатуу хучилттай болгохоор бэлтгэл ханган ажиллаж байна.

УЛИАСТАЙ-ЗАГАСТАЙН ДАВАА ЧИГЛЭЛИЙН 67 КИЛОМЕТР АВТО ЗАМЫГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Б.Энх-Амгалан сайд Улиастай-Загастайн давааны 67 километр авто замын барилгын ажлын явцтай танилцлаа. Тэрбээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас эхлэн Улиастай сумаас 67 километрийн зайд буюу Загастайн давааны ар бэлд дуусах уг зам ашиглалтад орсноор Завхан аймгийн ард иргэдэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ тус аймгийг зорих дотоод, гадаадын аялагч, жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт томоохон дэмжлэг болох давуу талтайг онцолж байсан юм.










Мөн Завхан аймагт шинээр баригдаж буй авто вокзал, оношилгооны төвийн барилгын ажлын явцтай танилцаж, гэрээт хугацаандаа ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов. Авто вокзалын барилга нь тэнхлэгээрээ 18x12 метр хэмжээтэй, 3 давхар, карказан хийцлэлтэй, үйлчилгээний зориулалттай барилга юм. Захиалагчийн техник, хяналтын гүйцэтгэгчээр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, зураг төсөл зохиогчоор Барнаб ХХК, гүйцэтгэгчээр Хөх хайрхан трейд ХХК зэрэг байгууллагууд ирэх 10 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.


| ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН: ЕРӨНХИЙ САЙДЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ САЙН БАЙНА | |
| Зам, тээврийн яам Facebook |
УИХ-ЫН ЧУУЛГАН: 18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа
Азербайжан улстай автотээврийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын автотээврийн хэрэгслийн шинэ даатгалын системийг байгуулах Монгол Улсын санаачилгыг дэмжихийг хүслээ
Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хороо хуралдлаа
Зарим хүнийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
“АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ, ЗАМЫН ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, УЛСЫН ДУГААР ОЛГОЖ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ