Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Япон улсын Засгийн газрын "Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр" элсэлтээ зарлалаа.

2019/09/04
Япон улсын Засгийн газрын "Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр" элсэлтээ зарлалаа.

"Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр" нь Япон улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгтэйгээр Япон улсад магистр, докторт суралцах хөтөлбөр бөгөөд энэ жил докторын 4 дэх удаагийн, магистрын 19 дэх удаагийн элсэлтээ зарлаад байна.

 

Тавигдах шаардлагыг товчхон танилцуулбал:

Магистрын хөтөлбөр

[Төрийн албан хаагч]

Суралцах чиглэл: Ашигт малтмал, Эдийн засаг, Хууль эрх зүй, Бизнесийн удирдлага, Олон нийтийн бодлого зохицуулалт,  Инженер, Байгаль орчин

Шалгуур:

  1. 25-39 настай байх
  2. Төв, орон нутгийн төрийн байгууллагад 2-оос дээш жил ажилласан байх
  3. Англи хэлтэй байх

 

[Хувийн хэвшлийн ажилтан]

Суралцах чиглэл: Бизнесийн удирдлага

Шалгуур:

  1. 25-39 настай байх
  2. Хувийн хэвшлийн нэг байгууллагад 2-оос дээш жил ажилласан байх
  3. Япон хэлтэй байх

 

Докторын хөтөлбөр

[Төрийн албан хаагч]

Суралцах чиглэл: Ашигт малтмал, Эдийн засаг, Хууль эрхзүй, Бизнесийн удирдлага, Олон нийтийн бодлого зохицуулалт,  Инженер, Байгаль орчин

Шалгуур:

  1. 45-аас доош настай байх
  2. Японд магистр хамгаалсан байх
  3. Магистраа төгсөж ирснээс хойш төв, орон нутгийн төрийн байгууллагад 2-оос дээш жил ажилласан байх
  4. Англи хэлтэй байх

 

Тавигдах шаардлага гэх мэт хобогдох мэдээллийг хавсралтаар хүргүүлсэн ба илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://jds-scholarship.org/country/mongolia/apply.html хуудсаас харна уу.

 

 

Лавлах утас: 327052, 326815

 

Япон улсын Засгийн газрын "Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр" элсэлтээ зарлалаа.  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх