ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМАНД ХОЛБОГДОХ ШҮҮХЭЭР ХЯНАН
ХЭЛЭЛЦЭГДЭЖ БАЙГАА 2019 ОНЫ ХЭРЭГ МАРГААНЫ ТАЛААРХ СУДАЛГАА
2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар
А. Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох 2019 онд шүүхэд хэлцэгдэж буй хэрэг, маргаан:
№ |
Шүүхийн нэр |
Нэхэмжлэл гаргасан хугацаа |
Хэргийн товч утга |
Нэхэмжлэгч ИТ-ийн нэр |
Хариуцагч ИТ-ийн нэр |
Анхан шатны шүүхийн шийдвэр |
Давж заалдах шатны магадлал |
Хяналтын шатны шүүхийн тогтоол |
Тайлбар үр дүн |
Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|||||||||
1 |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
|
2017.09.19 |
Захиалагч гүйцэтгэгч нарын хооронд 2011 оны 04 дүгээр сард байгуулсан №ИНЕГ, ТББ/БУ-5607 тоот гэрээгээр Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2014, 2015, 2016, 2017 онуудад асфальтобетон заводаа ажиллуулж олох байсан 4 705 118 456 37 /дөрвөн тэрбум долоон зуун таван сая нэг зуун арван найман мянга зуун тавин зургаан төгрөг, гучин долоон мөнгө/ төгрөгний хохиролыг ИНЕГ-аас гаргуулах тухай |
Хурдны зам ХХК |
Иргэний нисэхийн ерөнхий газар
Бие даасан шаардлага гаргаагүй 3-дагч этгээдээр ЗТХЯ
Б.Байгалмаа С.Мяндасмаа |
“Хурдын зам”ХХК-ийн нэхэмжлэлтэй Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд Зам тээврийн хөгжлийн яам бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэр оролцож /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа, Б.Байгалмаа/ нар 2018.09.05-ны өдөр шүүх хуралдаанд оролцов. Хариуцагч ИНЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тул гуравдагч этгээд хариуцагчийн эрх ашгийн хамгаалж шүүх хуралдаанд оролцов. Нэхэмжлэгчийн 2014, 2015, 2016, 2017 онуудад асфальтобетон заводаа ажиллуулж олох байсан 4,705,118,456.37 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжилснээс 4,3 тэр бум төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний нисэхийн ерөнхий газар, Зам, тээврийн хөгжлийн яамны эрх ашгийг хамгаалж оролцсон. |
Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болж анхан шатны шүүхийн шийдвэрийгхэрэгсэхгүй болгон, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаахаар шийдвэрлэсэн. |
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргаад байна. |
Хурал 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зарлагдаж нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хойшлогдсон. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр товлогдсон хурал итгэмжлэгдсөн төлөөлөгч гадаад томилолттой шалтгаанаар хойшлогдсон. |
2. |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
|
2018.04.02 |
Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 22.86 км асфальтобетон хучилттай авто замын барилгын ажлын урьчилгаа төлбөр 663,480,000 /Зургаан зуун жаран гурван сая дөрвөн зуун наян мянга/төгрөг гаргуулах тухай /Талууд 2007 оны №2007-АЗБ-28/ тоот Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 22.86 км асфальтобетон хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгүүлэхээр гэрээний нийт дүн 22 211 600 000 төгрөг/ үүнээс урдчилгаа 663,480,000 төгрөг шилжүүлсэн ч гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гэрээг цуцалсан/ |
ЗТХЯ Б.Байгалмаа С.Мяндасмаа |
“Нутгийн зам групп” ХХК |
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн яамны нэхэмжлэлтэй Нутгийн зам групп ХХК-д холбогдох Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 22.86 км асфальтобетон хучилттай авто замын барилгын ажлын урьчилгаа төлбөр 663,480,000 /Зургаан зуун жаран гурван сая дөрвөн зуун наян мянга/төгрөггаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хурал 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр болж хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. |
Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй шийдвэрлэсэн. |
|
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183\ШШ2019|00958 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж 2019 оны 06 дугаар сарын 03-ний өдөр хүргүүлсэн. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зарлагдсан хурал нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшлогдов. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1216 дугаар магадлалыг эс зөвшөөрч Нийслэлийн хяналтын шатны шүүхэд хандан гомдлыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүллээ. |
3. |
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
|
2017.12.16 |
“Монголын төмөр зам” ТӨХК-тай байгуулсан 2011 оны 1/002 тоот гэрээний дагуу Даланзадгад-Тавантолгой- Цагаан суварга-Сайншанд- БаруунУрт- Хөөт-Чойбалсан чиглэлд барих төмөр замын 1165 км трассын дагуух инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлын төсөвт өртгийн үйлдэгдэл 2,683,577,500 төгрөг гаргуулах |
Нэхэмжлэгч Эко Гидро Гео ХХК |
Хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК Монгол Улсын Хөгжлийн банк Гуравдагч этгээдээр Зам, тээврийн хөгжлийн яам С.Мяндасмаа |
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. |
|
|
|
4 |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
|
2016.11.08 |
“Өндөрхаан-Чойбалсан” чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын гүйцэтгэгч “Чайна гео инженеринг корпорациас 10,945,921,481 төгрөгийн хохирол гаргуулах тухай
Талуудын хооронд 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан №83 тоот гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол гаргуулах талаар |
ЗТХЯ Г.Очхүү Б.Цэнд |
“Чайна гео инженеринг корпораци” ХХК
|
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж хариуцагч “Чайна гео инженеринг корпараци” ХХКийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 3.050.175.738 төгрөгийг гаргуулж хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.367.631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 15.408.828.69 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэв. |
Давж заалдах шатны шүүхийн 2018.07.20-ны өдрийн шүүх хуралдаанаар Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Анхан шатны шүүхэд хэргийг буцаагаад байна. |
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч “Чайна гео инженеринг корпораци” ХХКнь эс зөвшөөрч Хяналтын шатанд гомдол гаргасан. Хяналтын шатны шүүххурал 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж хариуцагчийн гаргасан Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах гомдлыг үндэслэлгүй гэж үзэн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, анхан шатны шүүхэд хэргийг буцааж шийдвэрлэв. |
Прокурор оролцуулах хүсэлтээр хурал хойшлогдсон. Прокурорын шүүхэд гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг шүүхээс хүлээн авч хэргийг түдгэлзүүлэв. Шүүгчийн захирамжинд хариуцагч гомдол гарган 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хурал зарлагдаж шүүх бүрэлдэхүүн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. |
5 |
Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх |
2019.04 |
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн автобусыг Аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр эзэмшүүлсэнтэй холбоотой төлбөр гаргуулах тухай Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 004 дугаар гэрээ, Нэхэмжлэлийн үнийн дүн 468,260.7 төгрөг |
Зам, тээврийн хөгжлийн яам Г.Очхүү Б.Цэнд
Нийслэлийн тээвэр үйлчилгээний газар Нийслэлийн өмчийн ашиглалтын газар
|
“Атибус” ХХК |
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. |
|
|
|
6 |
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх |
2019.03 |
Хархорин-Хужирт” чиглэлийн 36,8 км хатуу хучилттай авто замын хоёрдугаар хэсэг 15,4 км замын барилгын ажил”-ыг гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 276,000,000 /хоёр зуун далан зургаан сая төгрөг /-ийг гаргуулах тухай Талууд 2006 оны 12 дугаар сарын 18-нийөдрийн №АЗБ-06-03 дугаар гэрээ байгуулсан.Гэрээний нийт дүн 2 421 933 016 төгрөг үүнээс гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан гэрээг цуцалж урдчилгаа төлбөрийг гаргуулах тухай |
Зам, тээврийн хөгжлийн яам Г.Очхүү Б.Цэнд |
Аваргас ХХК-ийн захирал Г.Чинбат |
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. |
|
|
|
7 |
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх |
2019.05 |
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн автобусыг Аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр эзэмшүүлсэнтэй холбоотой төлбөр гаргуулах тухай Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 004 дугаар гэрээ, Нэхэмжлэлийн үнийн дүн 3.862.432,6 төгрөг |
Зам, тээврийн хөгжлийн яам Г.Очхүү Б.Цэнд
Нийслэлийн тээвэр үйлчилгээний газар Нийслэлийн өмчийн ашиглалтын газар
|
“Тэнүүн-Огоо” ХХК |
|
|
|
Хурал 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр товлогдож хариуцагчийн хүсэлтээр хойшлогдож 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зарлагдсан. нэхэмжлэгч Өмчийн харилцааны удирдлагын газрын итгэмжлэгсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтийн дагуу хойшлогдов. Хурал 2019.07.24 өдөр товлогдсон байна. Хурал 09 дүгээр сар хүртэл хойшлогдсон.
|
8 |
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх |
2019.05 |
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн автобусыг Аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр эзэмшүүлсэнтэй холбоотой төлбөр гаргуулах тухай Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 004 дугаар гэрээ, Нэхэмжлэлийн үнийн дүн 2,043,770,2 төгрөг |
Зам, тээврийн хөгжлийн яам Г.Очхүү Б.Цэнд Нийслэлийн тээвэр үйлчилгээний газар Нийслэлийн өмчийн ашиглалтын газар
|
Сутайн буянт ХХК |
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. |
|
|
Хурал 2019.07.29-ний өдөр товлогдсон байна. |
9 |
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх |
2019.05 |
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн автобусыг Аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр эзэмшүүлсэнтэй холбоотой төлбөр гаргуулах тухай Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 004 дугаар гэрээ, Нэхэмжлэлийн үнийн дүн 584,565.0 төгрөг |
Зам, тээврийн хөгжлийн яам Г.Очхүү Б.Цэнд
Нийслэлийн тээвэр үйлчилгээний газар Нийслэлийн өмчийн ашиглалтын газар |
Мяралзаа ХХК |
|
|
|
2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зарлагдсан хурал шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй үндэслэлээр 2019 оны 07 дугаар сарын 23-ний өдөр хүртэл хойшлогдсон.Хурал 2019 оны 09 дүгээр сар хүртэл хойшлогдсон.
|
10 |
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх |
2019.05 |
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн автобусыг Аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр эзэмшүүлсэнтэй холбоотой төлбөр гаргуулах тухай Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 004 дугаар гэрээ, Нэхэмжлэлийн үнийн дүн 649,401.1 төгрөг |
Зам, тээврийн хөгжлийн яам Г.Очхүү Б.Цэнд
Нийслэлийн тээвэр үйлчилгээний газар Нийслэлийн өмчийн ашиглалтын газар |
Автобус нэгдэл ХХК |
|
|
|
Хурал 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зарлагдсан байна. Хэрэг хариуцсан шүүгчийн ээлжийн амралттай холбоотойгоор хурал 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлогдов. |
11 |
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх |
2019.05 |
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн автобусыг Аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр эзэмшүүлсэнтэй холбоотой төлбөр гаргуулах тухай Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 004 дугаар гэрээ, Нэхэмжлэлийн үнийн дүн 2,168,197,7 төгрөг |
Зам, тээврийн хөгжлийн яам Г.Очхүү Б.Цэнд Нийслэлийн тээвэр үйлчилгээний газар Нийслэлийн өмчийн ашиглалтын газар |
Эрдэм Транс ХХК |
|
|
|
Хурал 2019.09.10-ний өдөр хүртэл хойшлогдов. |
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ |
|||||||||
1 |
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх
|
2017.07.29 |
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах ОУ-ын нисэх онгоцны буудал баригдах газартай холбоотой МУ-ын ЗГ-ын 2016.03.14-ний өдрийн №154 дүгээр тогтоолын уртраг, өргөрөг өөрчлөгдсөнөөс өөрийн газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нөхөн төлбөр гаргуулах тухай |
“Жуулчин монгол наадам” ХХК |
Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам, ЗТХЯ С.Мяндасмаа |
Анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Хэргийн газрын үзлэг хийлгэх хүсэлт” гаргаж шүүх хурал хойшлогдоод байна. “Жуулчин монгол наадам” ХХК-ийн нэхэмжлэлтэй Засгийн газар, Барилга хот байгуулалтын яаманд холбогдох гуравдагч этгээдээр ЗТХЯ оролцсон захиргааны хэргийн шүүх хурал 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болж Засгийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв .
|
Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны хуралдаанаар 128/Ш32018/4100 дугаар захирамжийг хэвээр үлдээв. |
“Жуулчин монгол” ХХК-ийн “Монгол улсын Засгийн газрын 2010 оны “Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” 140 дүгээр тогтоол, 2016 оны “Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” 154 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох захиргааны хэрэгт хариуцагч Засгийн газрыг төлөөлж, Улсын дээд шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож ““Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай шийдвэр гарсан. |
-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан нэхэмжлэгчийн хариуцагчийг солих хүсэлтийн дагуу хурал 2019.07.16-ны өдөр хүртэл хойшлогдов. -Хурал хариуцагчийн хариу тайлбар ирүүлээгүй үндэслэлээр хойшлогдсон. Хурал нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшлогдсон.
|
2 |
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх
|
2018.3.16 |
Засгийн газрын 2017оны 277 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах /Иргэний нисэхийн катерингийн үйлчилгээтэй холбоотой/ |
“Нүхт тур” |
Засгийн газар,
Үндэсний хөгжлийн газар
Г.Очхүү |
Нүхт тур ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Үндэсний хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 09 цагт хуралдаж Нүхт тур ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлж, Засгийн газрын эрх ашгийг хамгаалж оролцов. |
Нүхт тур” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсгийг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. |
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэл хугацаагаар хурлыг хойшлуулах захирамж гаргасан. |
|
3 |
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх
|
2018.01.19 |
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах ОУ-ын нисэх онгоцны буудал баригдах газартай холбоотой МУ-ын ЗГ-ын 2016.03.14-ний өдрийн №154 дүгээр тогтоолын уртраг, өртрөг өөрчлөгдсөнөөс өөрийн газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нөхөн төлбөр гаргуулах тухай |
“Ашид арвин буян” ХХК |
Засгийн газар С.Мяндасмаа |
1.Нэхэмжлэгч “Ашид арвин буян” ХХК-ийн нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох “Засгийн гакрын 2010 оны 140, 2015 оны 154 дүгээр тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралд хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, нотлох баримт дахин бүрдүүлэх үндэслэлээр хойшлогдов.
|
|
|
|
4 |
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх
|
2018.06.05 |
ЗГ-ын 2010 оны газрын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгох тухай |
Оточ-Уул ХХК |
Засгийн газар С.Мяндасмаа |
Нэхэмжлэгч “Очот-Уул” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд гаргаж хүргүүлсэн. |
|
|
|
5 |
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх
|
2018.06.20 |
“2016, 2017 онд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардал болох нийт 1.325.000.013 төгрөг төлөхгүй, хугацаа алдагдуулж байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны эс үйлдлийг хууль бус болохыг тогтоох, 2016, 2017 оны замын барилгын ажилд байнгын техник-технологийн хяналтын ажлын нийт үнэ 1.325.000.013 төгрөгний төлбөр гаргуулах тухай |
Эм Си Пи Си Жи Ар ХХК |
ЗТХЯ Б.Байгалмаа, С.Мяндасмаа |
Эм Си Ри Си Жи Ар ХХК-ийн “2016, 2017 онуудад Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардал болох нийт 1.325.000.013 төгрөг төлөхгүй, хугацаа алдагдуулж байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны эс үйлдлийг хууль бус болохыг тогтоох, 2016, 2017 оны замын барилгын ажилд байнгын техник-технологийн хяналтын ажлын нийт үнэ 1.325.000.013 төгрөгний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй Зам, тээврийн хөгжлийн яамтай холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүх хурал захиргааны хэргийн шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болж нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ны талд шийдвэрлэгдсэн. |
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 128/ШШ2018/0837 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар хэлэлцүүлэхээр буцаасан. |
Хяналтын шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй үлдээж хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. |
-Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан. |
6 |
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх
|
2019.1.18 |
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай |
Иргэн С.Дорждагва |
ЗТХЯ Б.Цэнд Г.Очхүү |
|
|
|
- Шүүх хурал 2019 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 14 цаг хүртэл хойшлогдов.Хурал 2019.07.25-ний өдөр зарлагдаж хэргийн оролцогчийн хүсэлтээр 2019.08.08-ны өдөр хүртэл хойшлогдов. |
7 |
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх
|
2019.05 |
Зтхсайдын 2018 оны 08 дугаар сарын 32-ний өдрийн 190 тоот тушаал, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 159 тоот тушаалын “Билэ”г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай |
Мах импекс ХХК |
Б.Билгүүн |
|
|
|
Нэхэмжлэлийн хувийг гардан авч хариу тайлбар хүргүүлсэн.
|
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМАНД ХОЛБОГДОХ
2019 ОНД ШҮҮХЭЭР ХЭЛЭЛЦЭГДЭЖ ДУУСГАВАР БОЛСОН ХЭРГИЙН СУДАЛГАА
Б. Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох 2019 онд шүүхээр хэлцэгдэж дуусгавар болсон хэрэг, маргаан: |
|||||||||
Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|||||||||
1. |
Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх |
2017.06.15 |
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай |
Иргэн Д.Цогням |
ЗТХЯ С.Мяндасмаа Б.Байгалмаа |
|
|
Улсын дээд шүүхэд шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгч Иргэн Д.Цогнямын хүсэлтийн дагуу Улсын дээд шүүх 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж хүсэлтийг хангахгүй орхиж, Зам, тээврийн хөгжлийн яамны эрх ашгийг хамгаалж шийдвэрлүүлсэн. |
|
2 |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
2018.09.17 |
Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн хүрээнд баригдсан 60 км хатуу хучилттай авто зам барих хүрээнд Чайна Хуашин Энтерпрайзиз ХХК, ЗТХЯ-ны буруутай үйл ажиллагаанаас болж өөрт учирсан гэм хор болох 10,000,000 сая төгрөг гаргуулах тухай |
Баян-Өлгий аймгийн иргэн Н.Манатхан |
Чайна Хуашин Энтерпрайзиз ХХК, ЗТХЯ Б.Цэнд Б.Байгалмаа |
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-ийг баримтлан хариуцагч “Чайна Хуашин Энтерпрайзиз” ХХК, ЗТХЯ-иас гэм хорын хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах тухай Н.Манатаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
|
|
|
|
3 |
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
|
2017.09.07 |
Зам, тээвэр барилга, хот байгуулалтын яам, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-тай /хуучнаар/ байгуулсан “Цахилгаан тээврийн хэрэгсэл-12 ширхэг Доубус угсрах” ЦТХ-ДУ 2011/01/72 дугаар гэрээний дагуу нийлүүлэгдэх 12 дуобуснаас нийлүүлэгдээгүй үлдсэн 2 доубусны үнэ болох 322,934,167.00 /гурван зуун хорин хоёр сая есэн зуун гучин дөрвөн мянга зуун жаран долоо/ төгрөг, алданги 161,467,083.00 /нэг зуун жаран нэгэн сая дөрвөн зуун жаран долоон мянга наян гурав/ төгрөгийг гаргуулах |
Зам тээврийн хөгжлийн яам
Г.Очхүү
|
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ
|
Зам, тээврийн хөгжлийн яамны нэхэмжлэлтэй Зорчигч тээврийн нэгтгэлд холбогдох Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 14 цаг 00 минутад хуралдаж Зам, тээврийн хөгжлийн яамны нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
|
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Зам, тээврийн яамны нэхэмжлэлтэй Цахилгаан тээвэр ТӨҮГ-т холбогдох “добусны үнэ болох 322,934,167.00 төгрөг, алданги 161,467,083.00 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчид оролцож, нэхэмжлэлийн шаардлагын 322,934,167.00 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. |
-Хурал УДШ-ийн Иргэний хэргийн танхимд 2019 оны 05 дугаар 16-ны өдөр болж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-с 237,942,166 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яаманд олгохоор шийдвэрлэсэн. |
|
Захиргааны хэргийн шүүх |
|||||||||
1 |
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх
|
2018.10.29 |
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай |
Иргэн Ю.Артур |
ЗТХЯ С.Мяндасмаа |
Ю.Артурын нэхэмжлэлтэй, ЗТХЯ-д холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр болж Ю.Артурын гарын үсгийг шинжлэн судлуулахаар шинжээч томилохоор шүүгч шийдвэрлэв. Шүүх хуралдаан жич хугацаагаар хойшлогдов. |
|
|
- 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 30 минутад шүүх хурал болж Нэхэмжлэгч Ю.Артурын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.Давж заалдах гомдол гаргаж удирдлагуудад танилцуулсан. |
2 |
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх
|
2019.04 |
Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай |
Иргэн Р.Мэргэн |
ЗТХЯ Б.Цэнд Г.Очхүү |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Р.Мэргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
|
|
|
|
2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот
Шүүхэд төлөөлсөн хэргийн судалгаанд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл шүүх хуралдаанд:
1.Зам, тээврийн хөгжлийн яамны хэмжээнд 2019 онд хэрэг маргааны судалгаанд 23 хэрэг байна. Үүнд:
Иргэний 14 хэрэг
Захиргааны 9 хэрэг байна.
Үүнээс ангилвал:
Засгийн газрыг төлөөлж оролцож байгаа 4 хэрэг,
ЗТХЯ-г төлөөлж 19 хэрэг байна.
Иргэний 3 хэрэг
Захиргааны 2 хэрэг байна.
1.Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Мяндасмаа -7
2.Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Г.Очхүү-11
3.Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Байгалмаа-5
Хариуцагчаар оролцож буй-11 хэрэг тус тус байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМАНД ХОЛБОГДОХ ШҮҮХЭЭР ХЯНАН ХЭЛЭЛЦЭГДЭЖ БАЙГАА 2019 ОНЫ ХЭРЭГ МАРГААНЫ ТАЛААРХ СУДАЛГАА | |
Зам, тээврийн яам Facebook |