Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлж, дэд бүтцийн барилга байгууламжийг 2019 онд багтаан барьж байгуулах үүрэг хүлээсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд нийт 27 километр төмөр зам, 21.13 километр хүнд даацын хатуу хучилттай авто зам баригдаж, улсын комисс ажиллан, ашиглалтад хүлээн авлаа. Үйл ажиллагааны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Ш.Пратхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг болон албаны бусад хүмүүс, орон нутгийн иргэд оролцов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрөгч оны 6 дугаар сард Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийн нэгэн шинэ хуудсыг нээж, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж байсан бол өнөөдөр үйлдвэрийн дэд бүтцийг манай залуус хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж байна. Засгийн газар ч энэхүү төсөлтэй холбоотой шийдвэрүүдийг цаг тухайд нь яаралтай шийдвэрлэж байсан. Эрчим хүч, эрүүл хүнс, газрын тос гурвыг өөрсдөө үйлдвэрлэдэг болсон цагт Монгол Улс хөгжинө” хэмээн онцлов.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Өнөөдөр Монголчууд өөрсдөө хяналтаа тавьж, зураг төслөө боловсруулж, өөрсдөө бүтээн босгож чаддаг гэдгээ харуулсан сайхан үйл явдал болж байна. Манай Улаанбаатар төмөр замынхан 27 километр төмөр зам, Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийнхан Монголын анхны хүнд даацын авто замыг өөрсдийн хүч, нөөц бололцоогоор, чанарын өндөр түвшинд барьж байгууллаа. Энэхүү төмөр зам нь Хөөт-Бичигт, Чойбалсан-Эрээнцав-Соловьёвск хүрэх Монгол Улсын төмөр замын сүлжээний хэвтээ тэнхлэгийн эхлэл болж байгаагаараа онцгой ач холбогдолтой. Түүнчлэн Таван толгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замууд ашиглалтад орсноор Сайншанд нь Монголын хоёрдахь том өртөө болоод зогсохгүй олон мянган хүн ажлын байраар хангагдаж, улс орны эдийн засагт ихээхэн үр ашгаа өгөх бүтээн байгуулалтын эхлэл тавигдаж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.
БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан “Монгол Улсад 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулж буй нь эртний түүхэн уламжлалт найрсаг харилцаатай хоёр улсын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно" гэв.
БНЭУ-ЫН ГАЗРЫН ТОС, БАЙГАЛИЙН ХИЙН САЙД Д.ПРАТХАНТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн нээлтийн үеэр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан нартай уулзалт хийж, хоёр орны уул уурхай, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцлоо.
Б.Энх-Амгалан сайд Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой зам, тээврийн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, монголчууд өөрсдийн хүчээр төмөр замын бүтээн байгуулалтуудаа хийж байгаа талаар дурдаад, цаашид зам, тээврийн салбарт хамтран ажиллах саналаа илэрхийлж, анхааралдаа авахыг хүслээ. Д.Пратхан сайд Монгол, Энэтхэг хоёр улс бол оюун санааны сайн нөхөр хэмээгээд монголын талтай хамтран ажиллах талаар онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.
МОНГОЛЫН АНХНЫ ХҮНД ДААЦЫН АВТО ЗАМЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Монгол газрын тос боловсруулах үйлдвэр чиглэлийн хүнд даацын тусгай зориулалтын авто замын гүйцэтгэгчээр Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний 7780 дугаар анги ажилласан бол Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн Улсын чанартай авто замыг төмөр замтай 2 түвшинд огтлолцуулах 3.68 километр холбоос зам, төмөрбетон гүүрийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “УБТЗ” ХНН, туслан гүйцэтгэгчээр “Эн Ди Ти Кэй” ХХК, “Их харгуй зам” ХХК, “Туулын гүүр далай” ХХК ажиллалаа. Төмөр зам, авто замын ТЭЗҮ болон нарийвчилсан зураг төсөл боловсруулах, барилгын ажилд техник технологийн хяналтыг хэрэгжүүлэх зөвлөхөөр “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ болон “Ай Си Ти Сайн консалтинг” ХХК-ийн түншлэл сонгогдон ажилласан юм. Энэхүү авто замын далангийн өргөн 15 метр, хөдөлгөөний зурвасын тоо 2, хучилтын өргөн 9 метр, замын тэмдэг 286 ширхэг, суурийн доод үе 30 сантиметр, 4-6 хувийн цементээр бэхжүүлсэн суурь 20 сантиметр, 6-8 хувийн цементээр бэхжүүлсэн суурь 20 сантиметр, 5 сантиметр дунд ширхэглэлийн асфальтбетон хучилт, 3 сантиметр жижиг ширхэглэлийн асфальтбетон хучилт бүхий монголын анхны хүнд даацын авто зам бөгөөд Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлд холбогдож байгаагаараа онцлог юм.
МОНГОЛЧУУД ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ӨӨРСДИЙН ХҮЧЭЭР ТӨМӨР ЗАМ БАРИВ
Монголчууд анх удаа өөрсдийн хүч, нөөц бололцоогоор төмөр зам барьж, ашиглалтад оруулсан түүхэн үйл явдал боллоо. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбосон 27 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, туслан гүйцэтгэгчээр “NDTK” ХХК, “Их харгуй зам” ХХК, “Туулын гүүр далай” ХХК тус тус ажиллав. Төмөр замын нийт уртад 16 хоолой баригдаж, Хонгорын овоо өртөөний барилга, цэвэр бохир ус, цахилгаан хангамжийн инженерийн шугам сүлжээтэй холбогдсон, салбар төмөр замын урт 18,8 километр, зөрлөг салаа нийт 8 замтай бөгөөд 1,53 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм.
| ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ДЭД БҮТЦИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ