Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ, СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХООРОНД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2019/11/21
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ, СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХООРОНД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, 2018 оны 321 дүгээр тогтоолоор “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ыг тус тус баталсан билээ.

Хөтөлбөрийн хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам болон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын хооронд агаар, орчны бохирдлыг бууруулах, хүн ам, байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай эко автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, Зам тээврийн салбарт сэргээгдэх эрчим хүч болон шинэ техник технологийг нэвтрүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах тээврийн логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай тээврийн үйлчилгээний нөхцлийг бий болгох зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Санамж бичигт Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын захирал Ц.Цэрэн нар гарын үсэг зурав.

Энэхүү Санамж бичгийг байгуулснаар нарны зайн дээвэр бүхий олон улсын стандартад нийцсэн цахилгаан автомашин цэнэглэх зогсоол байгуулах, Зам тээврийн салбарт сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлж хөгжүүлэх, хот хоорондын нийтийн тээврийн автобус болон бусад тээврийн хэрэгслүүдэд нарны зай суурилуулж, зорчигчдын цахилгааны хэрэгцээг хангах, Улаанбаатар хотын гудамжны гэрэлтүүлэг, хяналтын камерыг нарны цахилгаан эх үүсгүүрээр шийдэх зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тогтоод байна. Ингэснээр зам тээврийн салбарт тулгамдаж буй зарим асуудлыг сэргээгдэх эрчим хүч, шинэ техник технологийн тусламжтайгаар шийдвэрлэх боломж бүрдэж байгааг талууд цохон тэмдэглэлээ.

2019 оны 01 дүгээр улирлын байдлаар Монгол Улсад 980.520 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас цахилгаан хөдөлгүүртэй 197, хосолсон  хөдөлгүүртэй 169.747, хийн хөдөлгүүртэй 20.752 тээврийн хэрэгсэл тус тус эзэлж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ, СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХООРОНД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх