Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсголыг (2019.12.16) Төрийн ордонд зохион байгууллаа.
Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалан явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Л.Болд болон холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов.
Нийтийн сонсголын тухай хуульд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг тухайн хууль тогтоомж хүчин төгөлдөр болсноос хойш 24-30 сарын дотор явуулахаар заасан байдаг. Мөн Улсын Их Хурал нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг явуулахаар хуульчилсан.
Авто замын тухай хууль 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд хуулийг дагаж мөрдөх нийт 13 журмыг баталжээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан сонсголын эхэнд салбарын хүрээнд хийгдсэн ажлуудын талаар танилцуулга хийв.
Тэрбээр, “Зам барилгын ажлын чанарыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн зам барилгын ажлын баталгаат засварын хугацааг гүйцэтгэгч байгууллага болоод тухайн зам барилгын ажилд хяналт тавих зөвлөх компанид тус бүр 3 жил байхаар хуульчилсан. Хууль хүчин төгөлдөр болсноос хойш нийт 109 зам барилгын ажлын гэрээнд авто замын баталгаат засварын хугацааг 3 жил байхаар тусгасан. Энэ хүрээнд авто замын гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын авто замын барилгын ажлыг үр дүнтэй, чанартай гүйцэтгэх ёс зүй, хариуцлагад тодорхой ахиц дэвшил гарч байна. Авто зам, замын байгууламжийн чанарт нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг болох тухайн байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгааны үндсэн дээр хийгддэг зураг төсөл болон техник, технологийн шийдэл байдаг. Зураг төсөл болон магадлалын ажилд тавигдах шаардлага, хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, тодорхой болгох зорилгоор хуулийн 19.4-д “Авто зам, замын байгууламжийн зураг төслийн алдааг зураг төсөл боловсруулсан байгууллага, зохиогч хариуцаж, гарсан хохирлыг барагдуулна”, 19.5-д “зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магадлал хийсэн этгээд хариуцна” гэж зааж өгсөн. Ингэснээр авто зам, замын байгууламжийн чанар, үр ашиг сайжирч байна. Авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах эрхтэй 39 компани байгаа. 2019 онд Зам тээврийн хөгжлийн төвөөс 187 зураг төсөлд магадлал хийсэн” хэмээн танилцуулгадаа дурдав.
Авто замын арчлалт, засварын ажилд 2017 онд 20 байршилд, 2018 онд 19 байршилд, 2019 онд 21 байршил их хэмжээний эвдрэл гарч 5.2 тэрбум төгрөгийн хохирол учирсныг зам хариуцагч 32 байгууллага засварлажээ.
Харин Авто замын санд олон улсын, улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг 19 цэгээр дамжуулан зохион байгуулдаг бөгөөд 2018 онд 7.6 тэрбум төгрөг, 2019 оны эхний 11 сарын байдлаар 8.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Тус сангийн хөрөнгөөр нийт 6293 ширхэг тэмдэг шинээр байрлуулж, 170 км хэвтээ тэмдэглэгээг сэргээх ажлыг хийжээ. Тодруулбал, анхааруулах тэмдэг 2368, хориглох тэмдэг 1680, мэдээлэх тэмдэг 2070, заах самбар 175 ширхгийг байрлуулсан байна. Мөн салбарын сайдын 2018 оны 41 дүгээр тушаал, 2019 оны 109 дүгээр болон 283 дугаар тушаалын дагуу холбогдох төрийн өмчит зам хариуцагч байгууллагуудын машин механизмыг шинэчлэхэд зарцуулжээ.
Авто замын тухай хууль нь 10 бүлэг, 36 зүйл, 167 заалттайгаас өнөөдрийн байдлаар 95 хувийн хэрэгжилттэй. 9 зүйлийн 29 заалт хэрэгжээгүй болон хагас хэрэгжилттэй байгааг салбарын яамнаас танилцуулсан. Харин Монголын автозамчдын холбоо төрийн бус байгууллагынхан 34 заалт буюу 13.5 хувь нь хэрэгжихгүй байна гэлээ.
Сонсголд оролцогчид хуулийн зүйл заалтын хэрэгжилтийг “хуурай” тоогоор илэрхийлэхгүйгээр бодит нөхцөл байдалд тулгамдаж байгаа асуудлыг нь нарийвчлан хэлэлцэх шаардлагатайг хөндөж байлаа. Тухайлбал, Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ тус тус байхаар хуульд заасан ч бодит байдалд хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд халдах болдог.
Мөн барилгын компаниудын хувьд түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудал тулгардаг. Кареерын зөвшөөрөл авах гэхээр лицензийн асуудал яригддаг учраас цаг хугацаа алддаг, хоёр, гурван яам дамжиж зөвшөөрөл авах шаардлага үүсдэг. Гэтэл Авто замын тухай хуульд ямар нэгэн зохицуулалт байдаггүй.
Түүнчлэн Авто замын зөвлөлийг ажиллуулах боломжийг өргөн хүрээнд нээж, хяналтын тогтолцоог сайжруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг оролцогчид хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн Дархан – Улаанбаатар чиглэлийн авто замын ажлын явцын талаарх асуултад Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батболд “Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар замын ажил 2019 онд эхэлсэн. Гүйцэтгэгч компаниудтай холбоотойгоор хэрэгжилтийн явцад алдаа дутагдал гарсны улмаас төлөвлөсөн хугацаандаа дуусгах боломжгүй болсон. Гэрээнд зааснаар бол 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулах ёстой байсан. Харин Европын сэргээн босголтын банктай байгуулсан зээлийн гэрээг саяхан соёрхон баталсан. Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендер зарлагдсан байгаа” хэмээн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд нар хариуцлага, хяналтын тогтолцоо тодорхойгүй, зохион байгуулалт хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Гишүүд хойд чиглэлийн гол магистрал зам болох Дархан -Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлыг түргэн шийдвэрлэж, 2020 оны 06 дугаар сар гэхэд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг санууллаа.
Энэхүү ерөнхий хяналтын сонсголоос Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагуудыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, гарсан саналыг нэгтгэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд Засгийн газраар дамжуулан ирүүлэхээр болов.

| АВТО ЗАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт