Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТЫН ЗАМ ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ТҮВШНИЙ ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД ЭЛСЭЛТ АВНА

2014/07/30

Зам, тээврийн яам ирээдүйн боловсон хүчнээ сургаж, бэлтгэх зорилгоор

БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны Их сургуулийн бакалаврын зэрэг олгох сургалтад авто зам, авто тээвэр, төмөр замын чиглэлээр сургалтын төлбөрийн 100% болон 50%-ийн тэтгэлэгтэйгээр элсэн суралцахыг урьж байна.

Жич: Элсэлтийн шалгаруулалтанд тэнцсэн суралцагч нь суралцах хугацаандаа байр болон амьжиргааны зардлаа өөрсдөө хариуцна.  

Элсүүлэх мэргэжил:

  • Төмөр замын дохиолол, холбоо
  • Төмөр замын тээврийн удирдлага
  • Ложистикийн инженер
  • Төмөр зам, барилга
  • Вагоны инженер
  • Механикийн инженер
  • Төмөр замын цахилгаанжуулалт
  • Автоматжуулалт
  • Иргэний барилга
  • Тээврийн удирдлага
  • Авто тээврийн инженер
  • Метро, ухаалаг тээврийн инженер
  • Метроны байгууламж

 

Бүртгэл:

2014 оны 08 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд Зам, тээврийн яамны 110 тоотод явагдана.

 

Элсэгчдэд тавигдах шаардлага:

            100%-ийн тэтгэлэгт сургалтад элсэгчдийн ерөнхий эрдмийн шалгалтын босго оноо 550-аас дээш, 50%-ийн тэтгэлэгт сургалтад элсэгчдийн  шалгалтын босго оноо 500-аас дээш  байна.

            100%-ийн тэтгэлэгт сургалтад элсэгчдийн математикийн хичээлээр авбал зохих нийт онооны 60% /330 оноо буюу түүнээс дээш/, физик ба англи хэлний хичээлээр 40% /220 оноо буюу түүнээс дээш/-г авснаар босго оноо хангасанд тооцно.

            50%-ийн тэтгэлэгт сургалтад элсэгчдийн  математикийн хичээлээр авбал зохих нийт онооны 60% /300 оноо буюу түүнээс дээш/, физик ба англи хэлний хичээлээр 40% /200 оноо буюу түүнээс дээш/-г авснаар босго оноо хангасанд тооцно.

 

Бүрдүүлэх материал:

  1. ЕШ-ын батламж /эх хувь/
  2. Дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт /эх хувь/
  3. Иргэний үнэмлэх
  4. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг

 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mrt.gov.mn цахим хуудас  болон 62263178, 99271338 дугаараас авна уу.

ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТЫН ЗАМ ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ТҮВШНИЙ ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД ЭЛСЭЛТ АВНА  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх