Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 48 жилийн ой энэ онд тохиож байгааг дурдаж, энэ хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглэн хэлэв. Мөн Японы шинэ он тоолол болох “Рэйва” буюу “Эв нэгдэл, энх тайван”-ыг бэлгэдсэн он тоолол, монголчуудад “Хувьтай хүн хулгана жилийг үздэг” хэмээх бэлгэдэлт жил эхэлж байгаа нь хоёр улсын олон жилийн түүхэн найрамдалт, найрсаг харилцааг улам бэхжүүлж, бататган хөгжүүлэх нэгэн он цагийн эхлэл хэмээн бэлгэшээж байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улс анхны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Япон Улстай 2015 онд байгуулснаас хойш манай хоёр улсын хооронд хийгдэх худалдаа эргэлтийн хэмжээ эрс нэмэгдэж, 2018 оны эцсийн байдлаар 2016 оныхтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байсныг онцлов. Энэ нь эрчим хүч, хүнс, үйлдвэрлэл болон бусад салбарын эдийн засгийн хөгжилд нөлөөлөхүйц томоохон бүтээн байгуулалтын салбаруудад хөрөнгө оруулалт хийж, ашигтай хамтран ажилласны үр дүн гэж үзэж байгаагаа тэмдэглэв.
Монгол Улс, Япон Улс хамтран дэд бүтэц, тэр дундаа зам, тээврийн салбарт олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг нь Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА-ын дэмжлэгтэй, урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжсэн Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал барих төсөл нь манай улсын агаарын тээврийн салбарт төдийгүй улсын хэмжээнд томоохонд тооцогдох цогц бүтээн байгуулалтын төсөл болсныг онцоллоо. Шинэ нисэх буудлын менежментийг Япон Улсын хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлэх болсон нь манай улсад олон улсын нисэх буудлын менежментийг сайжруулах, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, Японы нисэх буудлын үйлчилгээний сайн туршлагыг нэвтрүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Мөн Японоос импортоор эвдэрсэн, осолд орсон тээврийн хэрэгсэл ихээр орж ирдэг бөгөөд Монголд оруулж ирснийхээ дараа засварлаж, худалдах явдал гардаг. Иймд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс эвдрэлтэй тээврийн хэрэгслийг оруулахгүй байх, импортоор оруулж ирж буй тээврийн хэрэгслийн дата мэдээллийг экспортлогч орноос нь шууд авдаг байх мэдээллийн сан үүсгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Нийт тээврийн хэрэгслийн 30 хувийг 20 ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл эзэлж байгаа ба жилд дунджаар 5000 орчим тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагддаг. Цаашлаад ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл болон ашиглалтын улмаас үүсч буй хог хаягдлыг устгах, дахин боловсруулах зохицуулалт, үйлдвэрлэл байхгүйн улмаас ашиглалтаас хасагдсан автомашин, хог хаягдал, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл буюу приус зэрэг автомашины батарей, аккумулятор, дугуй зэрэг нь агаар болон хөрсний бохирдлыг бүрдүүлэгч нэг эх үүсвэр болж байна. Тиймээс эдгээр хог хаягдлыг устгах, дахин боловсруулах асуудалд Японы талтай хамтарч ажиллах саналтай байгаагаа Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан илэрхийллээ.
Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки японы ард түмний сэтгэл зүтгэлээр бүтээгдсэн Нарны зам, Нарны гүүр одоо болтол ашиглагдаж, шинээр Улаанбаатар хотын шинэ нисэх буудал ашиглалтад орох гэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Хайбрид болон цахилгаан хөдөлгүүртэй автомашины батарей, аккумуляторыг дахин боловсруулах, хоргүйжүүлэх үйлдвэр барих болон японоос осолд орсон, хулгайлагдсан автомашин импортлохгүй байх зорилгоор автомашины мэдээллийг харилцан онлайнаар солилцох чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд, баруунаас зүүн тийш сунаж тогтсон байршилтай, дундуураа төмөр зам болон 2 голоор тусгаарлагдсан Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад гүүрэн зам барих хэрэгцээ шаардлага өндөр байгааг ярилцаад Улаанбаатар хотод шинээр гүүрэн байгууламжийг Японы буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барих асуудалд хамтарч ажиллахаар санал солилцлоо.
Талууд цаашид төмөр зам, далайн тээвэр, агаарын тээвэр, авто замын мэргэжлийн боловсон хүчнийг Японд туршлага судлуулах, дадлагажуулахад анхаарч үргэлжлүүлэн хамтарч ажиллахаар тогтов.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд эрхэмсэг Элчин сайдын оролцоо, хувь нэмэр нэн чухал болохыг дахин онцлоод, ажлын өндөр амжилт хүслээ.
| ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД КОБАЯАШИ ХИРОЮКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ