Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэх “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажил, цаашид хэрэгжүүлэх ажлын календарьчилсан төлөвлөгөөний талаар ярилцаж, менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зарчмын асуудлуудаар хоёр тал санал солилцон, ерөнхий байр суурьт хүрлээ.
Компанийн удирдлагын зүгээс ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа ба шинэ нисэх буудлыг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулахаар талууд шуурхай хамтран ажиллаж байгаа талаар салбарын сайдад танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолоор Шинэ нисэх буудлыг “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, одоогийн нисэх буудлыг “Буянт Ухаа” нэртэй байхаар тус тус шийдвэрлэсэн. Энэ талаар ирэх 4 дүгээр сарын 23-ны дотор олон улсад мэдээлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа ба гэрээт хугацаандаа багтаан шинэ нисэх буудлын үйл ажиллагааг жигдрүүлж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Б.Энх-Амгалан сайд үүрэг болголоо.
Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн хоорондын хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд “МИАТ” ТӨХК хуваарьт нислэг үйлдэж байгаа бол Улаанбаатар-Фүкүока-Улаанбаатар, Улаанбаатар-Осака-Улаанбаатар, Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугамыг “Аэромонголиа” ХХК-д хуваарилж, хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр нэмж томилоод байгаа билээ. Мөн “МИАТ” ТӨХК нь Япон Улсын “Жапан Эйрлайнс” компанитай Токио, Осака хотоос Канад, Энэтхэг, Австрали, Сингапур, Вьетнам чиглэлд маркетингийн агаарын тээвэрлэгчээр нислэг гүйцэтгэхээр болоод байна.
| ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ГЭРЭЭТ ХУГАЦААНД НЬ ЭХЛҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хуралдаан боллоо
Зам, тээврийн сайдын 2026 оны эхний шуурхай хуралдаан боллоо
Төрийн дээд одон, медалиар шагналаа
Зам, тээврийн яам тайлангийн хурлаа хийж, ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд
Зам, тээврийн дэд сайдаар томилогдсон Г.Ганболд ажлаа хүлээж авлаа
ЖАЙКА-гийн судалгааны баг байгаль орчин болон нийгмийн асуудлын судалгааг хэрэгжүүллээ
Б.Дэлгэрсайхан: ЗТЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран нүүрс тээврийн компаниудыг шалгана
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн яамны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 1-р улиралын хурлын төлөвлөгөө
Хөшигийн хөндий - Мандалговь чиглэлийн авто замын урьдчилсан судалгааны ажил
“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын худалдаа ба тээврийн бодлого” сэдэвт үндэсний сургалт болж байна
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Итали Улстай автотээврийн хэлэлцээр байгуулав
ЗТЯ-ны албан хаагчид “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” аянд нэгдэж байна
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Төмөр замуудын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилготой үзлэг эхэллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно
Олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн одон медалиар шагналаа
ЗГ: Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо
Б.Дэлгэрсайхан: Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой олон чухал төслийг салбартаа ээлж дараатай хэрэгжүүлэх болно
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Нээлттэй мэдээлэл
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА