Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2020/02/06
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер шалгаруулалтын нэр: Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэвлэж нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар:ЗТХЯ/202002072                          

Зам, тээврийн хөгжлийн яам эрх бүхий тендерт оролцогчдоос Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэвлэж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг цахим хэлбэрээр эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 /тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага хангасан байх бөгөөд санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019;

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил: 2018, 2019;

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай.

Тендерийн хамт 4 000 000 /дөврөн сая/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 10:30 цагт нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй

Сонирхсон этгээд тендертэй холбоотой мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-11, Засгийн газрын 13 дугаар байр 2 давхар 210 тоот өрөө

Утас: 99161636

ТЕНДЕРИЙН УРИЛГА  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх