|
|
-Зам, тээврийн яамныхан завгүй байна-
Зам, тээврийн сайд А.Гансүх өнгөрөгч амралтын өдөр Мандалговь-Даланзадгадын чиглэлийн авто замын барилгын ажилтай биечлэн танилцлаа. Саяхан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа баруун зургаан аймагт тавигдаж буй замын ажилтай биечлэн танилцаж, ажлыг яаравчлуулах, чанарт нь хяналт тавиад ирсэн бол дэд сайд Х.Ержан мөн л Хөвсгөл, Дорнодын автозамын ажлуудтай газар дээр нь очиж танилцаад, үүрэг даалгавар өгөөд ирсэн байна. Тэгвэл Зам, тээврийн сайд А.Гансүх өнгөрөгч амралтын өдрүүдэд Мандалговь-Даланзадгадыг холбох авто замын ажилтай биечлэн танилцаж, замын компаниудын ажлыг шалгаад иржээ. Тэрбээр өнөөдөр Хөвсгөл аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замын барилгын ажилтай танилцаж буй.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, 2016 он хүртэл Азийн авто замын сүлжээнд холбогдсон чиглэлүүд болон аймгийн төвүүдийг автозамын сүлжээгээр холбох зорилтыг хэрэгжүүлэх, говийн бүс нутгийн газрын доорхи хөрс баялгийг эзэмшин эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс улсын чанартай авто зам, гүүрийн сүлжээг нэмэгдүүлэх өргөн цар хүрээтэй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд дээрх хоёр аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажил одоогоор дуусах шатандаа орж байна. Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн 500 км авто замын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан гаргаснаар уг чиглэлд 263 км хатуу хучилттай авто зам барьж эхэлсэн юм. Говийн бүсийн аймгууд бол манай орны хувьд аялал жуулчлал, уул уурхай, ашигт малтмалын томоохон бүс нутаг бөгөөд цаашдаа энэ чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн тоо эрчимтэй өсөх хандлагатай байгаа төдийгүй стратегийн чухал орд газруудыг эзэмшихэд дэд бүтцийн сүлжээг байгуулах зайлшгүй шаардлагын хүрээнд Зам, тээврийн яамны захиалгаар нийтдээ зам барилгын 5 компани авто замыг барьж байгаа юм. Замын компаниудын ажлын гүйцэтгэл 80-аас дээш хувьтай байгаа нь хугацаандаа амжиж ашиглалтад хүлээлгэж өгч чадна гэсэн үг. Хамгийн цаад талын хугацаа ирэх аравдугаар сарын нэгэн.
Улаанбаатараас Мандалговь чиглэлийн авто замыг өнгөрөгч жил ашиглалтад хүлээлгэж өгсөн боловч, 40-өөд км-т нь эвдрэл гарч, өнөө жил дахин шинэчилж байгаа ажээ. “Монголын хурдны зам” ХХК энэхүү замыг гэрээнд заасан ёсоор өөрсдийн хөрөнгөөр дахин шинэчилж, бараг дууссан байна. Тус компанийн удирдлагууд “Бид цаг давчуу байсан тул технологидоо алдаа гаргасан байсан. Бид энэ алдаагаа дахин давтахгүй гэдгээ амлаж байна. Эвдрэлтэй замуудаа дахин шинэчлэн засаад бараг дуусч байгаа” гэдгээ Зам, тээврийн сайдад тайлагналаа. Сайд А.Гансүх “Та нар эвдэрсэн, цөмөрсөн замаа зөвхөн нөхөөд явах биш хөндлөнгөөр нь бүрэн шинэчилж, давхар хучилт хийх ёстой. Дахин ийм чанаргүй зам тавьж болохгүй. Авто зам бол хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой чухал бүтээн байгуулалт. Яарч сандраад чанаргүй зам барьсан гэдэг яриа хаана ч, хэнд ч байж болохгүй” гэдгийг анхаарууллаа.
Өмнөговь аймгийн Цогц-Овоо сумаас Өмнөговь аймгийн Даланзадгад хүртэлх 133 км авто замын барилгын ажлыг нийтдээ дөрвөн компани хэсэгчлэн хувааж гүйцэтгэж байна. “Шинжиан жэнгун житуа” ХХК, “Эсто” ХХК, “Мадимос” ХХК, “Ялгуусан” ХХК-иуд замын ажлыг графикийн дагуу хийж байгаагаас “Эсто” компани өөрсдийн хариуцсан 25 км автозамын ажлаа бүрэн дуусгаж, өнөө маргаашгүй ашиглалтад хүлээлгэж өгөхөд бэлэн болсон байна. Харин “Ялгуусан” ХХК өөрийн хариуцсан 43 км автозамынхаа 25 км-т, “Шинжиан жэнгун житуа” ХХК 20 км-т хучилтын ажлаа бүрэн хийжээ. Ингэснээр Мандалговь-Даланзадгад чиглэлийн 300 км авто зам барих ажил бараг дуусах шатандаа орж, одоогийн байдлаар 57 км авто замын асфальт хучилтын ажил үлдээд байгаа юм байна. Энэ чиглэлийн замаас 25 км зам барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Мадимос” группийн ерөнхий инженер С.Батхүрэл “Далан барих ажил усны хомсдолтой байсан тул бага зэрэг хойшилсон. Бид сарын дотор хучилтаа хийгээд, аравдугаар сарын 1 гэхэд замаа бүрэн тавьж дуусгана” гэж амлалаа.
Зам барилгын ажлын санхүүжилтэд ямар ч саад байхгүй, замын компаниуд ажиллах хүч, техник тоног төхөөрөмжийн хувьд асуудалгүй байгаа гэдгийг замынхан салбарын сайддаа хэлж байсан. Энэ зун говь нутагт 40 хэм хүртэл халж буй ч бороо хур багатай байсан нь ажил нэлээд урагшлахад нөлөөлсөн гэдгийг тэд хэлж байлаа.
Монголын говиуд ийнхүү нийслэлтэй хатуу хучилттай замаар бүрэн холбогдлоо. Энэ бол Зам, тээврийн яамныхны сүүлийн 2-хон жилийн дотор хийж гүйцэтгэсэн ажил. Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг руу автомашинаар өдөртөө очоод ирж байна. Сайхан байна.
-Өмнөговь орчихоод ирье.
-Хэзээ ирэх вэ?
-Оройдоо ирчихнэ ээ.
-Онгоцоор нисэх юм уу?
-Үгүй ээ, машинаар. Ийн гайхширсан яриа чихнээс чихэнд хүрч байна. Чадаж байна, болж байна. Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар руу ч бас ингээд л сүнгэнэчихээд ирнэ. Зам, тээврийн салбарынхан өнгөрсөн онд 1824 км хатуу хучилттай авто зам барьсан. Энэ онд болон ирэх онд 1800 км зам барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Он дамжин баригдах 1400 гаруй км зам, шинээр эхлүүлэх 1800 гаруй км зам барилгын ажил байгаа бөгөөд энэ ондоо багтаад 2000 гаруй км авто замын барилгын ажлыг дуусгахаар завгүй ажиллаж байгаа гэж Зам, тээврийн сайд А.Гансүх ярьж байна. “Өнгөрсөн онд 1824 км авто зам барьчихлаа” гээд яриад байхаар үнэмшихгүй байсан, Хуучин замуудаа оролцуулж тооцоолоод ийм тоо гаргачихлаа гэж итгэхгүй байсан” гэсэн сэтгүүлчийн асуултад “Харин тийм ээ. Хүмүүс итгэхгүй байсан. Гэхдээ бид чадсан. Хийсэн, бүтээсэн” гэж хариулсан. “Өмнө нь бид яагаад ингээд замаа барьчихаж чаддаггүй байсан юм бэ” гэвэл “Би ганцхан юм л хэлье. Өмнөх салбарын сайдууд аль нь ч ийм бүтээн байгуулалтын ажилдаа санаа тавьдаггүй, хаячихдаг байсан. Өөрсдөө яваад үүрэг чиглэл өгөөд, ажилтай нь танилцаад, хяналт тавьдаггүй байсан. Би энэ яамыг толгойлох болсноор хяналт тавьдаг, шалгадаг, хариуцлага тооцдог тогтолцоог бий болгосноор ажил ингэж урагштай явсан байхгүй юу. Өнгөрөгч онд л гэхэд замын ажлыг хугацаандаа эхлүүлээгүй, чанаргүй барьж байсан дөрвөн компанийн ажлыг зогсоож, замыг нь хурааж авсан. Улсын төсвөөс мөнгө гаргуулж авчихаад ажлаа хийдэггүй, хариуцлагагүй ханддаг явдал их байсан. Энэ жил та бүхэн харж байгаа биз дээ. Зөвхөн энэ Өмнөговийн чиглэлийн зам дээр ажиллаж байгаа компаниуд ямар хариуцлагатай, үр дүнтэй ажиллаж байна. Би энэ компаниудыг сайн ажиллаж байна гэж хэлмээр байна. Одоо би Хөвсгөл, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар чиглэлийн замуудаар бүтэн тойрно. Дараа нь наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын сүүлчээр дахин хоёр удаа явж шалгана. Өнгөрсөн жил яг ингэж явж зам барилгын ажлуудын явцтай танилцсан” гэлээ.
Түүнчлэн Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон “Хүнд даацын автомашинууд замын эвдрэл гэмтэлд ихээхэн нөлөөлж байгаа. 40 тоннын даацтай машин, дээр нь 50 тоннын ачаатай машин замуудыг маш ихээр эвдэлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд пүү тавихаар ярьж байна. Удахгүй шийдэгдэх байх. Зам тавьж буй компаниуд гурван жилийн хугацаанд замын чанарынхаа асуудлыг өөрсдөө хариуцна. Эвдрэл гэмтэл гарвал өөрсдийнхөө хөрөнгөөр засч, шинэчлэх юм. Дундговь-Улаанбаатарын чиглэлийн 104 км замын хэсэг газар эвдэрч, одоо “Монголын хурдны зам” ХХК өөрсдийн хөрөнгөөр засаад дуусч байна” гэж ярилаа.
Зам, тээврийн яамныхан завгүй байна. Авто замын бүтээн байгуулалтын ид ажлын үе, УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд цаг наргүй ажиллаж байна. Ээлжийн амралт, найр наадамгүйгээр ажиллаж байна. Энэ онд зургаан аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил ид өрнөж байна. Хөвсгөлийн их уулс, Дорнодын тал, Өмнийн говьд өдөртөө очоод ирэх цаг айсуй.
| Өмнийн говь, Дорнодын талд өдөртөө очоод ирнэ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томиллоо
БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
ТЕНДЕРИЙН УРИЛГА
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
ЭМГЭНЭЛ
Э.Төрбаяр: Дэд бүтцээ сайжруулснаар навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой
Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төсөл
Зам, тээврийн яам болон Дуньяны Их Сургуулийн хамтарсан тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 2 дугаар сар/
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА