Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

"ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ"-Д ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2020/02/21
"ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ"-Д ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Жайка байгууллагын техникийн туслалцааны “Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн төвийн “Зам, барилгын эрдэм шинжилгээ, судалгааны итгэмжлэгдсэн төв лаборатори”-д Дугуй мөрний ховил болон Асфальт бетоны өгөршилтийг тодорхойлох, Асфальт бетоны эцсийн нягтралтыг хангах автомат мэдрэмж бүхий төхөөрөмж, Асфальт бетоны шатаах зуух, Битумын хугарлыг Фрассын аргаар тодорхойлох автомат төхөөрөмж зэрэг нийт 14 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр албан ёсоор хүлээлгэн өглөө. Зам, барилгын эрдэм шинжилгээ, судалгааны итгэмжлэгдсэн төв лабораторид Итали, Англи, БНХАУ-д үйлдвэрлэсэн дээрх тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр асфальт бетон хольц болон битумын туршилтыг илүү нарийвчлалтай хийх, тодорхойлох боломжтой болж байгаа юм.

Энэхүү арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцов.

"ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ"-Д ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх