Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны ажилчид нэг өдрийн цалингаа Улсын Онцгой комисст хандивласныг өнөөдөр /2020.03.13/ тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өглөө.
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Шинэ төрлийн короновирусийн халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас гаргаж буй шийдвэрийг дагаж мөрдөн өргөсөн тангарагаа хариуцлагатай биелүүлж, нийт монголчуудынхаа амь нас эрүүл мэндийн төлөө өдөр шөнийг ялгахгүй зүтгэж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй, тууштай авч хэрэгжүүлж байгаа ч улс орны эдийн засгийн нөхцөл байдал, нөөц боломж дутмаг байгаа тул манай яамны хамт олон нэг өдрийн цалингаа хандивлаж байна. Зам, тээврийн салбарын хамт олон бид ч сонор сэрэмжээ улам дээшлүүлж, сахилга, хариуцлагаа чангатган, эрсдэлт цаг үеийг амжилттай даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Мөн энэ үеэр Монгол тээвэр нэгдэл ХХК, Үндэсний тээврийн корпораци ХХК зэрэг тээврийн салбарын төлөөллүүд 10 сая төгрөгийн хандив өргөснийг хамтатган хүлээлгэж өгөв.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЖИЛЧИД НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАЛАА | |
Зам, тээврийн яам Facebook |