Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар тус яамны хамт олны зүгээс нэг өдрийн цалингаараа УБТЗ ХНН-ийн Төв эмнэлгийн ажилчдад амны хаалт авч хандивласныг өнөөдөр /2020.03.13/ эмнэлгийн удирдлагуудад гардууллаа.
Тэрбээр Зам, тээврийн хөгжлийн яамны албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нэг өдрийн цалингаа хандивлаж байгааг уламжлахад таатай байгааг дурдаад энэ үед хүн бүр сонор сэрэмжээ дээшлүүлж, эрсдэлт цаг үеийг амжилттай даван туулахын төлөө хичээн ажиллах ёстойг онцлов. Түүнчлэн коронавирусийн халдвар тархахаас сэргийлэн, ард иргэдийнхээ энхийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа УБТЗ ХНН-ийн Төв эмнэлгийн хамт олон өдөр бүр ачаалалтай ажиллаж байгаа энэ үед бусдыг хамгаалахын тулд өөрсдөө сайтар хамгаалагдсан байх ёстойг тэмдэглэв. Мөн тус эмнэлгийн хамт олны хөдөлмөр зүтгэлийг салбарын яам өндөр үнэлж байгааг дуулгаад аюулт өвчин холуур тойрч, Монгол түмэндээ эрүүл энх байхыг хүсэн ерөөлөө.
ДЭД САЙД Л.ХАЛТАР ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧДЫН ХАНДИВЫГ ГАРДУУЛАВ | |
Зам, тээврийн яам Facebook |