Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ГАШУУНСУХАЙТ БООМТООР НҮҮРС ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛЛЭЭ

2020/03/23
ГАШУУНСУХАЙТ БООМТООР НҮҮРС ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Автотээвэр эрхлэгч компаниуд хамтран Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэлтийг эхлүүллээ. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нүүрс экспортлох ажил хоёр сар зогсоод байсан юм.

Тус боомтоор нүүрс тээвэрлэлтийг дахин эхлүүлж буйтай холбоотойгоор нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, мөн жолооч нар халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэх юм. Түүнчлэн эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй чингэлгээр нүүрсийг тээвэрлэх бөгөөд одоогоор шаардлага хангасан компаниудын автомашин тээвэрлэлтэд явж эхлээд байна.
#Зам_тээврийн_хөгжлийн_яам #Автотээврийн_Үндэсний_төв_ТӨҮГ

ГАШУУНСУХАЙТ БООМТООР НҮҮРС ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛЛЭЭ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх