Монгол, Хятадын хилийн Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн боомтуудаар төмрийн хүдэр, нүүрс, жонш гэх мэт уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортыг эхлүүлж, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийн, ажиллах хүчийг хамгаалах хэрэгслээр ханган тээвэрлэлтийг явуулж байна.
Тухайлбал 2020 оны 03 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллаж, авто замаар нүүрс тээвэрлэлтийг эхлүүлсэн бол мөн сарын 23-ны өдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан албаны хүмүүс Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс экспортлох ажлыг эхлүүлсэн.
Түүнчлэн Дорноговь аймгийн Ханги боомтод ЗТХЯ-ны АТБХЗГ-ын дарга Ё.Жаргалсайхан, Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод АТҮТ ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон нар тус тус ажиллаж, автотээврээр нүүрс тээвэрлэлтийг эхлүүлээд байна.
Засгийн газрын шийдвэрийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, автотээвэр эрхлэгч компаниуд зэрэг бүх л холбогдох мэргэжлийн байгууллагууд энэхүү ажлыг хамтран зохион байгуулж, цаашид Ховд аймгийн Ярантын боомтоор нүүрс тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
БООМТУУДААР УУЛ УУРХАЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ | |
Зам, тээврийн яам Facebook |