Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

2020/05/25
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ МОН-3679 БОЛОН 3786 ДУГААРТАЙ “БҮС НУТГИЙН АВТО ЗАМ ХӨГЖҮҮЛЭХ, ЗАСВАР АРЧЛАЛТЫН ТӨСӨЛ”-ИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Сангийн сайдын 2015 оны “Журам батлах тухай” 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 10.1.9, 10.1.10-д заасныг  үндэслэн дараах албан тушаалыг олон нийтэд зарлаж байна.

НЭГ: АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Д/д

Албан тушаалын нэр

Ерөнхий шаардлага

Тусгай шаардлага

Боловсрол

Мэргэжил

Туршлага

Ур чадвар

 

 

1

Нийгмийн хөгжлийн болон байгаль хамгаалал хариуцсан мэргэжилтэн

Дээд /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/

Экологи, байгаль хамгаалал, Байгаль орчны, хяналт үнэлгээ, Нийгмийн хамгаалал,

 

 

 

-Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх,

-Авто замын салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

-Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх,

-Баримт бичиг боловсруулах, мэргэжлийн дүгнэлт хийж, шийдвэр гаргах чадвар эзэмшсэн байх,

-Хээрийн нөхцөлд ажиллах болон ачаалал даах чадвартай байх.

-Авто зам, байгаль орчны болон холбогдох хууль, эрх зүйн мэдлэгтэй байх

-Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх

 

                 

 

ХОЁР. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ

Зарлагдаж буй албан тушаалд  боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагын дагуу баримт материалаа бүрэн ирүүлсэн, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг /цаашид оролцогч гэх/ бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтад өрсөлдөх оролцогчийн материалыг Засгийн газрын XIlI байрны 3 давхарт 307 тоот өрөөнд  2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10:00-14:00 цагт хүлээн авна.

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ ХҮССЭН ИРГЭН ДОР ДУРДСАН МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЭН ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ БҮРТГҮҮЛНЭ.
Үүнд:
1)  Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
2)  Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 

3)  Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан сертификат, гэрчилгээ   
4)  Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;
5)  Ажилласан жилийг тооцох баримт, нотолгоо хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын  дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
6)  Ажил байдлын тодорхойлолт (сүүлийн ажил олгогчоос) 

7)  Англи хэлний чадварыг нотлох баримт;

8)  Тухайн ажлын байранд ажиллах хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter) Монгол, Англи хэл дээр;

9)  4х3-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь;

Оролцогч нь дээр дурдсан баримт бичгийг бүрэн хангасан байна.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,

Зам, тээврийн хөгжлийн яам, 307 тоот

Холбоо барих утас 51-263178

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх