Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан гол ажлын хүрээнд 2012-2016 онд бүх аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьж өнгөрсөн жилээс уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Одоогоор Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбоод байгаа билээ. Орон нутгийн зам засварын ажил ирэх аравдугаар сарын дундуур дуусах төлөвлөгөөтэй байна. Зам тээврийн сайд А.Гансүх Сүхбаатар аймагт зам барилгын ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай явагдаж байгаатай өнгөрсөн амралтын өдрүүдэд танилцлаа. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас Баруун-Урт хүртэлх 45.3 км хатуу хучилттай замын ажлын төслийг “Түмэн-Арвижих” ХХК гүйцэтгэж байна. Харин Баруун-Уртаас Өндөрхаан хүртэлх 132.6 км замын ажлыг “Арж капитал” ХХК гүйцэтгэж байгаа аж. Гүйцэтгэлийн ажил одоогоор 70 гаруй хувьтай, хатуу хучилт хийгдээгүй байгаа аж. Учир нь хур бороо элбэг орсноос болж сар гаруй хугацаанд ажил хойшилж тасарсан гэдгийг тус компанийхан онцолж байв. Уг замд 5-7 см-ийн зузаантай хоёр давхар хатуу хучилттай хийж байгаа учраас гүйцэтгэлийн ажил удааширч байна гэдгийг компанийн зүгээс Зам тээврийн сайд А.Гансүхэд учирлаж байсан юм. Харин Зам тээврийн сайд А.Гансүх сэтгэл дундуур буйгаа илэрхийлж тус компаниудад ажлын шинэ төлөвлөгөө болон замын ажлын гүйцэтгэлийг хугацаанаас нь өмнө хүлээлгэж өгөхийг анхааруулсан. Тэрбээр “Өнөөдөр замын гүйцэтгэлтэй танилцахад нийт 40 гаруй км зам хучигдахгүй үлдэх шинжтэй харагдаж байна. “Түмэн Арвижих” компанийн хувьд 45 км замын ажлаас 22 км нь дутах шинжтэй харагдаж байна. “Арж капитал”-аас мөн адил 20 км дутаж байна. Гэхдээ бидэнд ажлын 40 хоног үлдсэн учраас энэ хугацаанд шахаж ажиллавал хийчихээр байна. Мэдээж цаг уураас шалтгаална. Бороотой үед үнэхээр хучилт хийгддэггүй, технологи зөрчигдөж, чанаргүй зам баригддаг. Эдгээр ажлыг гүйцэтгэж буй компаниудыг ажиглавал компанийн дотоод менежмент учир дутагдалтай, зохион байгуулалт муу байна гэж дүгнэлээ. Иймээс “Түмэн-Арвижих” компанийн 22.5 км замын ажлыг өөр компанид хариуцуулна. “Арж капитал” ХХК-ийн 132 км замын 30 километрийг нь өөр чадвартай компанид даалгасан нь дээр гэж дүгнэлээ” гэв. Зам тээврийн сайд А.Гансүх замын ажлын гүйцэтгэлтэй танилцаж тэдэнд анхааруулга өгчихөөд явсан юм. Түүний дараа дээрх компанийн удирдлагууд “Үлдсэн хугацаанд ажлаа эрчимтэй явуулж шинэ төлөвлөгөө боловсруулахгүй бол өөр компанид зам засах ажлыг алдвал дахин шинээр бүгдийг эхлэх болно. Тиймээс одоо сайн шахаж ажиллах хэрэгтэй” хэмээн ухаарч хоцров.

ХЯТАДЫН ЗүүН ХОЙД МУЖТАЙ ХОЛБОХ ЗАМЫН АЖИЛ 60 ХУВЬТАЙ БАЙНА
Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан, Өндөрхаан сумдын чиглэлийн замын ажилд нийт 66 тэрбум төгрөгийн төсөв зарцуулж байгаа аж. Тус замын ажилд нийт 219 техник 180 гаруй хүн байрлан ажиллаж байгаа юм байна. Замын хучилтын ажил авсан компаниуд өөр өөрөөр хийж байв. “Арж капитал” ХХК-ийн 132.6 км зам өдөрт хоёр километрээр хоёр талаас нь хучилт хийдэг бол “Түмэн-Арвижих” ХХК-ийн 45 км зам хоёр талаасаа өдөрт 500 метрээр хучилтын ажлыг явуулдаг байна. Өнөөдрийн байдлаар нийт 60 км замыг хучжээ. Замын ажилчид 08.00-20.00 цаг хүртэл бригадаараа ажилладаг аж. Баруун-Уртаас Өндөрхаан явах чиглэлийн замын ихэнх нь чулуун суурин далантай хэдэн км үргэлжилсэн хучилт хийгдээгүй зам харагдах нь замын ажил дуусах болоогүйг илтгэнэ. Замын ажил удааширч буй шалтгааны талаар “MIL” зөвлөхийн багийн ахлагч О.Пүлжин “Ажил удааширч байгаа шалтгаан нь буталсан чулууны нөөц багассантай холбоотой. Одоогоор цементээр суурь хучилт хийн туршиж байна. Энэ 60 хоногт шахаж ажиллавал хугацаандаа дуусах боломжтой. Мөн цаг агаарын байдал зам барилгын ажилд нөлөөлсөн” гэлээ. Хучилт хийхэд буюу асфальтаар хучихад гол материал нь буталсан чулуу болон нүүрсний нунтаг аж. Буталсан чулуу, шигшсэн нүүрс хоёрыг холигч машин (резакль)-иар 180 градусын халуунд индүүдэгч машинаар см-ээр индүүдэж давхарлах ажил дахин давтамжтай явагдаж байлаа. Энэхүү зам нь Дорнод, Хятадын зүүн хойд мужтай шууд холбогддогоороо ач холбогдолтой гэдгийг тус компанийн удирдлагууд онцолсон. “Арж капитал” ХХК-ийн захирал Х.Мөнх-Эрдэнэ “Өнгөрсөн жил манайх далангийн ажил хийж дууссан. Асфальтны ажлыг 15 км хийж гүйцэтгэсэн. Ажлын явц одоогоор 60 орчим хувьтай байна. Сүүлийн үеийн шийдлээр хийж гүйцэтгэсэн гурван жилийн баталгаат хугацаатай” гэх товч тайлбарыг өгөв. Харин замын гүйцэтгэл, хяналтын ажлыг явуулдаг “Ар Си Эс Си” ХХК-ийн зүгээс манайд тавигдаж буй бүх зам олон улсын стандартад III зэрэглэлд ордог гэдгийг хэлсэн юм. Гуравдугаар зэрэглэл гэдэг нь тийм ч сайндаа орохгүй ч хүнд даацтай машиныг даахгүй аж. Зам гүйцэтгэлийн ажилтай танилцаж байх үеэр тус компанийн удирдлагууд болон Зам, тээврийн сайд А.Гансүх “Валютын хэлбэлзлээс болж алдагдалд орох магадлал өндөр байна” гэдгийг онцолж байлаа. Аливаа замыг засах, өргөтгөх, шинэчлэхийн тулд эдийн засгийн нөөц бололцоондоо тааруулдаг гэдгийг мөн дурьдсан. Хөдөө орон нутаг аймгуудыг холбох замын төслийн ажил дуусч байгаа аж. Тодруулбал, ирэх 2015 онд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн замыг нийслэлтэй холбож дуусах аж. Түүнчлэн Зам, тээврийн яамны захиалгаар Баруун урт-Бичигт чиглэлийн 277.3 км автозамын зураг төслийг боловсруулж ирэх оноос тус замын гүйцэтгэлийн ажлыг эхлүүлэх гэнэ.

Б.Дэлгэрцэцэг
| ДОРНОД, СҮХБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН АЖИЛ УДААШРАЛТАЙ БАЙНА | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ