Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн удирдах ажилтнуудтай уулзаж, тулгамдсан асуудлуудын талаар ярилцан, үүрэг чиглэл өглөө.
Тэрбээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай байдлыг хангах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн бодлого, нийгмийн асуудлын талаар саналаа илэрхийлээд өвөлжилттэй холбоотойгоор цахилгаан станцуудад шаардлагатай нүүрсийг нөөцлөх, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зэрэгт онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР УБТЗ ХНН-Т АЖИЛЛАЛАА | |
Зам, тээврийн яам Facebook |