Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар холбогдох албаны хүмүүсийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд ажиллаж, шинэ нисэх буудлыг түшиглэсэн суурьшлын бүс байгуулах, хот төлөвлөлтийн талаар мэдээлэл солилцлоо.
Тухайлбал, дагуул хотыг бүтээн байгуулахад шаардагдах эрчим хүчний эх үүсгэвэр, инженерийн шугам сүлжээ, газар зохион байгуулалт, мөн цаашид шинээр байгуулах дагуул хотыг Төв аймгийн Зуунмод хоттой хэрхэн уялдуулах зэрэг хэд хэдэн сэдвээр санал солилцон, энэ чиглэлд хоёр яамны хамтарсан ажлын хэсэг томилон ажиллуулахаар шийдвэрлэв.
Түүнчлэн шинэ нисэх буудлын ажилчдад зориулсан 600 айлын орон сууц барих бэлтгэл ажлын хүрээнд хот төлөвлөлтийн зураг төслийг нарийвчлан боловсруулж, 3 сарын дотор багтаан танилцуулахыг холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.
ЗТХЯ, БХБЯ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА | |
Зам, тээврийн яам Facebook |