Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзаж, олон жилийн найрсаг харилцаатай хөрш хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Элчин сайд И.К.Азизовт хандаж, хоёр орны хамтын ажиллагааны хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж явдгаа илэрхийлээд найрсаг харилцаагаа улам өргөжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллахаа тэмдэглэлээ. Сайд Л.Халтар Азийн авто замын сүлжээний AH-4 чиглэл буюу Монгол Улсын баруун босоо тэнхлэгийн авто замаар улс хоорондын автотээвэрлэлтийг эхлүүлэх, өнгөрөгч 3 дугаар сард шинээр нээсэн Улаангом-Кызыл чиглэлийн агаарын шинэ хаалгаар тогтмол нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангах, цаашид хэрэгжүүлэх Зүүнбаян-Ханги, Богдхан зэрэг шинэ төмөр замын төслүүд дээр хамтран ажиллах, Наушки өртөөний тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, УБТЗ ХНН-ийн хөгжил, шинэчлэлтэд онцгой анхаарах зэрэг хэд хэдэн тодорхой саналыг танилцуулж, дэмжин ажиллахыг хүсэв.

Тодруулбал, Азийн авто замын AH-4 сүлжээнд хамаарах Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын баруун босоо тэнхлэгийн авто зам хатуу хучилттай замаар бүрэн холбогдож, Ази, Европыг автотээврээр холбосон бас нэг гарц нэмэгдэх боломж бүрдэх юм.

Мөн ОХУ-ын төмөр замын Наушки өртөөний галт тэрэг хүлээн авах хүчин чадал хангалтгүйн улмаас хилийн төмөр замын хамтарсан зөвлөгөөний протоколд тусгасан тоо хэмжээнд хүрэхгүй байгаа. Иймд “Оросын төмөр замууд” НХН болон холбогдох бусад байгууллагуудад уламжлан Наушки өртөөний хүчин чадлыг Монгол Улсын Сүхбаатар өртөөний хүчин чадалтай уялдуулан хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн Монгол, Оросын найрамдалт харилцааны томоохон бэлгэ тэмдэг болсон УБТЗ ХНН-ийн вагон, хөдлөх бүрэлдэхүүн, гол замын шинэчлэлд анхаарч ажиллахыг хүслээ.
Элчин сайд И.К.Азизов Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэл буюу Монгол Улсын баруун босоо тэнхлэгийн авто замыг хатуу хучилттай болгох ажил хийгдэж дуусахаар Монгол, Орос, Хятад гурван улсын нутгаар дамжин өнгөрөх олон улсын автотээвэрлэлтийг эхлүүлэх талаар Оросын талд мэдэгдэхээ тэмдэглэв. Мөн Улаангом-Кызыл чиглэлд туршилтын нислэг амжилттай гүйцэтгэсэн талаар онцолж, одоогоор шууд нислэг үйлдэхэд бэлэн болсон ч covid-19 цар тахалтай холбоотойгоор хойшилж, эргээд байдал хэвийн болоход дээрх чиглэлийн шууд нислэгийг үйлдэж эхлэхэд бэлэн байгааг танилцуулав.
Түүнчлэн Наушки өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх, УБТЗ ХНН-ийн хөгжил, шинэчлэлт, гол замын их засварт онцгой анхаарч ажиллахаа тэмдэглээд Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Зүүнбаян-Ханги, Богдхан зэрэг шинэ төмөр замын төслүүд дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
| ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ | |
| Зам, тээврийн яам Facebook |
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны төлөөлөл Зам, тээврийн яаманд ажиллав
“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
2025 оны жилийн эцсийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн сургах чиглэлээр санал солилцлоо
АЙЛЧЛАЛ: Нисэх буудлын өргөтгөл, дэд бүтцийн шийдэл, орчин үеийн технологийн талаар санал солилцлоо
АЙЛЧЛАЛ: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг илүү өргөжүүлэх талаар хэлэлцлээ
АЙЛЧЛАЛ: Токио хотын “Ханэда” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагуудтай уулзлаа
АЙЛЧЛАЛ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Тээвэр, дэд бүтцийн газрын дарга Наосуми Нагамицу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
АЙЛЧЛАЛ: ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танакатай уулзлаа
АЙЛЧЛАЛ: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх хүрээнд хийгдэж буй судалгааны ажлыг эрчимжүүлэхээр хэлэлцлээ
Улсын чанартай А0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн авто замын зурвас газарт хяналт шалгалт хийлээ.
БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлэгтэй суралцах БОЛОМЖИЙГ олгож байна
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Нээлттэй тендер зарлагдлаа
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй танилцлаа
Зам, тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа
Зам, тээврийн сайд Испанийн “Индра” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл 9.75 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна
Болзошгүй эрсдэлээс сэргийлсэн зөвлөмж хүргүүллээ
Авлигатай тэмцэх газрын мэдээлэл хүлээн авах тусгай дугаар солигдлоо
САЛБАРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2025 ОНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн салбарын дэд зөвлөлийн хурал боллоо
ЗАСГИЙН ГАЗАР: Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
БНСУ-ын Төмөр замын Дуньян Их Сургуулийн "ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" зарлагдлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"