Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзаж, хоёр орны зам, тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд 1987 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орон эрх тэгш, харилцан итгэлцсэн түншлэлийг хөгжүүлж, хамтын ажиллагаа өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.

Сайд Л.Халтар Монгол Улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй шинэ төмөр зам, олон улсын шинэ нисэх буудал, дамжин өнгөрөх тээвэр, авто замын томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа. “УБТЗ” ХНН, “МТЗ” ТӨХК аль аль нь АНУ-ын зүтгүүрийг олон жилийн өмнөөс тээвэрлэлтдээ ашиглаж ирсэн бөгөөд энэхүү урт хугацааны хамтын ажиллагааны туршлага дээр үндэслэн цаашид Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу хэрэгжүүлж байгаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын төсөлд АНУ-ын зүтгүүрийг ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн сацуу тэдгээрийг худалдан авахад шаардлагатай санхүүжилтийн асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Тэрбээр хөдлөх бүрэлдэхүүний парк хэт олон төрөл байх нь ашиглалтын явцад хүндрэл үүсгэдэг болохыг тодотгоод энэ тал дээр мэдээлэл солилцон, хамтран ажиллахыг хүслээ.
Цаашлаад АНУ-д тээврийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, авто замын засвар арчлалтын шинэ технологийг монголд нутагшуулах, Монгол Улс, АНУ-ын хооронд үйлдэх шууд нислэгийг тогтмолжуулах, хуучин нисэх буудлыг зориулалтаар нь ашиглах, агаарын хөлгийн парк шинэчлэлт, хот төлөвлөлт, тээвэр зохион байгуулалт зэрэг зам, тээврийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески маш өргөн утга агуулгатай уулзалт болж байгааг онцгойлон дурдаад жилийн өмнө хоёр улсын Төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түвшинд хүрснийг зарлаж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг цохон тэмдэглэв. Элчин сайд цар тахлын улмаас бүх зүйл удаашралтай байгаа ч “Мянганы сорилтын сан”-ийн хоёрдахь хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдээлж, хамтын ажиллагааны хүрээнд олон төслүүд хэрэгжиж, санхүүжилтийн шинэ механизмууд бий болж байгааг онцлов.
Мөн тэрбээр төмөр замын чиглэлээр анхаарч ажиллахаа тодотгоод Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ төмөр замын төслүүд нь том хэмжээний төслүүд учир тодорхой оролцоотой, хамтран ажиллах нөхцөл боломжийг судлан үзэхээ илэрхийллээ. Хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх талаар олон жилийн турш яригдаж ирсэн ч ажил хэрэг бололгүй өдийг хүрч, covid-19 цар тахалтай холбоотойгоор АНУ дахь Монгол Улсын иргэдээ татан авах зорилгоор хоёр удаагийн шууд нислэгийг амжилттай гүйцэтгэсэн нь энэ ажлыг сайтар бэлтгэл хангасны үр дүнд ойрын хугацаанд тогтмол нислэг үйлдэх боломжтойг онцоллоо.
Түүнчлэн хуучин нисэх буудлыг нисэхийн зориулалтаар нь ашиглахад хамтран ажиллах боломжийн талаар судлан үзэхээ илэрхийлэв. Мөн хоёр орны зам, тээврийн салбарын харилцааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэхэд салбарын боловсон хүчний нөөц, чадвар чухал үүрэгтэйг дурдаад АНУ-ын их, дээд сургуулиудад салбарын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, тэтгэлэг олгох талаар урт хугацааны бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж, Монгол Улс, АНУ-ын эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлж, төслүүдийг илүү өргөн утга агуулгаар хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа цохон тэмдэглэлээ.
| ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР ЭЛЧИН САЙД М.КЛЕЧЕСКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ