Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон бусад нэгжийн дарга удирдлагууд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, ахлах ажилтан, ахлах комиссар Н.Дамдинсүрэн, ажилтан, комиссар Б.Тэрбиш нарын төлөөлөлтэй албан уулзалт хийв.
Уулзалтаар Зам, тээврийн хөгжлийн салбарын авлигын өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр нэн тэргүүнд зохион байгуулах ажлын талаар ярилцлаа. Тухайлбал; Худалдан авах ажиллагаа /Зам болон бараа материал худалдан авах тендер/, авто тээврийн хэрэгслийн улсын дугаар олголт, солилттой холбоотой үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл /улсын дугаарын хэвлэх үйлдвэр эрхлэх зөвшөөрөл, техникийн хяналтын үзлэг хийх зөвшөөрөл олгох г.м/, улс хоорондын байнгын ачаа тээвэр эрхлэх “С” зөвшөөрөл олголт, авто тээврийн үндэсний төвтэй хамтран “жолоочийн хариуцлагын даатгал”-ын хэрэгжилт, эрх зүйн зохицуулалт, гарч буй хүндрэл бэрхшээл, олон улсын болон орон нутгийн зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэх том, дунд оврын автобусны зөвшөөрөл олгох харилцаа гэх мэт олон нийтийн анхаарал татсан асуудлуудын талаар ярилцаж авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлийг таслан зогсоох, албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулах, олон нийтэд зориулсан авлигын эсрэг булан ажиллуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр тогтлоо.
Албан уулзалт боллоо | |
Зам, тээврийн яам Facebook |