Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшинг хүлээн авч уулзав.
Уулзалтаар зам, тээврийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
Авто зам, төмөр зам тавих, засварлах, түүнчлэн ачаа тээврийн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой аж ахуй нэгж, гадна дотнын байгууллагуудтай харилцаа холбоо тогтооход МҮХАҮТ гүүр болж санаачилгатай ажиллахаа энэ үеэр илэрхийлж, цаашид салбарынхаа бүтээлч үйл ажиллагааны талаар сар бүр ажил хэргийн уулзалт зохион байгуулж байх нь зүйтэй юм гэсэн шийдэлд талууд хүрлээ.
Дашрамд сонирхуулахад, Монголын бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ энэ онд 60 жилийн ойтойгоо золгож байгаа юм байна.
Төр, хувийн хэвшлийн харилцааг сайжруулахад анхаарна | |
Зам, тээврийн яам Facebook |