Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монголын залуучуудын холбооны төлөөллийг хүлээн авч уулзав.
Ирэх 2021 онд түүхт 100 жилийн ойтойгоо золгох Монголын залуучуудын байгууллагын бодлого, чиглэл, явуулж буй үйл ажиллагааны талаар Залуучуудын холбооны Тамгын газрын дарга Б.Төрболд товч танилцуулж, зам, тээврийн салбарын залуучуудын байгууллагын үйл ажиллагаа, залуусын санаачлагыг идэвхижүүлж дэмжих чиглэлээр хэрхэн хамтран ажиллах тухай санал бодлоо солилцлоо.
Залуучуудын байгууллага залуусыг уриалан дуудаж, зам, тээврийн салбарт өрнөж буй бүтээн байгуулалтын ажилд өргөнөөр хамруулж, хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлэх, ахуй амьдралаа дээшлүүлэхэд нь гүүр болж хамтран ажиллах боломж бололцоо дүүрэн байгааг талууд онцолж цаашид ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээр тохиролцов.
ЗАЛУУСЫГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ОРОЛЦУУЛАХ БОЛОМЖТОЙ | |
Зам, тээврийн яам Facebook |