-Гашуунсухайт боомтын чиглэлд 6600 тээврийн хэрэгсэлд зөвшөөрлийн бичиг олгосон байна-
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрлийн бичиг олголт болон тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд хийсэн хяналт шалгалт, жолооч тээвэрчдийн нийгмийн асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, нэвтрүүлсэн цахим системийн талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, олон нийтэд мэдээлэл өглөө. Тус үйлдвэрийн газраас ачаа тээврийн С зөвшөөрлийн бичгийг холбогдох журам болон ЗТХЯ-наас батласан хуваарийн дагуу улирал бүр олгодог байна.
Энэ оны дөрөвдүгээр улиралд Баянхошуу боомтоор 100, Бичигт боомтоор 300, Гашуунсухайт боомтоор 7000, Замын-Үүд боомтоор 500, Шивээхүрэн боомтоор 2500, Ханги боомтоор 400, Булган боомтоор 1250 ширхэг хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийн олгох хуваарилалтыг ЗТХЯ-наас баталгаажуулсны үндсэн дээр БНХАУ-тай хиллэдэг 9 боомтоор нийт 264 аж ахуй нэгж байгууллагын 12660 тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлжээ.
Энэ хүрээнд нийт 258 аж ахуй нэгж байгууллагын 9291 тээврийн хэрэгсэлд олгосон талаараа танилцууллаа. . Тухайлбал, Гашуунсухайт боомтын чиглэлд нийт 4 уурхайгаас 160 аж ахуй нэгж байгууллагын 9969 тээврийн хэрэгсэлд зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлснээс Засгийн газрын хоорондын хэлэлцээр, хэлэлцээрийн протокол, холбогдох хууль, дүрэм, журам, ЗТХЯ-наас ирүүлсэн чиглэл болон АТҮТ-өөс хийгдсэн хяналт, шалгалтыг үндэслэн 154 аж ахуй нэгж байгууллагын 6600 тээврийн хэрэгсэлд олгосон байна.
Автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн энэхүү хяналт шалгалтын тайланг олон нийтэд нээлттэй харах байдлаар цахим хуудсанд байршуулсан бөгөөд шалгалтад нийт 161 аж ахуй нэгж байгууллага хамрагдсанаас 25 "бага", 67 "дунд", 69 "их" эрсдэлтэй дүгнэгдсэн гэдгийг албаныхан хэллээ.
-Б.Гүрсоронзон: Шаардлага хангаагүй аж ахуй нэгжүүдэд зөвшөөрлийн бичиг олгоогүй-
Энэхүү хурлын үеэр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон “Жолоочийн амрах байртай, жолоочийн нийгмийн асуудалд анхаардаг, нийгмийн даатгал төлдөг, улсад татвар төлдөг, засвар үйлчилгээний байртай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон инженер техникийн ажилтнуудтай гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг хангасан, чадамжтай аж ахуй нэгжүүд Тээврийн нэгдсэн системд бүртгэгдсэнээр холбогдох дүрэм журмын дагуу С зөвшөөрлийн бичгийг хуваарилж олгосон.
Олголт болон хяналт шалгалттай холбоотой мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй харах боломжийг бид бүрдүүлж байгууллагын цахим хуудсанд байршуулаад байна. Дашрамд хэлэхэд Гашуунсухайт боомтын чиглэлд тээвэрлэлт хийж буй бүртгэлтэй 14000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг ч хил нэвтрэх энэхүү зөвшөөрлийн бичгийг БНХАУ-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд улиралдаа зөвхөн 6000 тээврийн хэрэгсэлд л олгохоор тусгасан байдаг.
Тиймээс шалгалтад огт хамрагдаагүй, жолоочгүй, кэмпгүй, нийгмийн даатгал, татвар төлдөггүй зэрэг ямар ч шалгуур үзүүлэлт байхгүй компаниудыг цэгцлэх шаардлагатай байна. Үүний цаана хүний амь нас, эрүүл мэнд, 14000 жолооч, түүний ар гэрийн нийгмийн асуудал хөндөгдөж байгаа учраас ийнхүү аж ахуй нэгжүүдэд зэрэглэл тогтоож, шаардлага хангаагүй тээвэрлэгчдэд зөвшөөрлийн бичиг олгоогүй” гэлээ. Мөн Автотээврийн үндэсний төвөөс зөвшөөрлийн бичиг олгох явцыг нээлттэй байдлаар зохион байгуулахын тулд 2019 онд аж ахуй нэгж байгууллагууд болон АТҮТ хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлж “Тээврийн нэгдсэн систем” цахим программыг нэвтрүүлж, НДЕГ, ЦЕГ-ийн Лицензийн төв, Албан журмын даатгагчдын холбоо байгууллагуудын мэдээллийн сантай холбосон бөгөөд цаашид ГЕГ, ХХЕГ, уурхайнууд, Гашуунсухайт авто зам болон холбогдох байгууллагуудын мэдээллийн сантай холбохоор ажиллаж байгаа аж.
Энэхүү системийг нэвтрүүлснээр хувь хүн, албан тушаалтны оролцоо, нөлөөлөх хүчин зүйлийг багасгаснаар цаг алдалгүй, хүндрэл чирэгдэлгүй болсноос гадна цаасан хэрэглээг халж, цахим хэлбэрээр мэдээлэл илгээх, хүлээн авах боломжийг бүрдүүлжээ.
-Тээврийн нэгдсэн систем хардлага сэрдлэг болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой-
Тухайлбал, Нийгмийн даатгалын мэдээллийн сантай холбогдсоноор жолоочийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг тус тус шалгах, Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангаас жолоочийн үнэмлэхний ангилал, хүчинтэй хугацаа, оноо, эрх хүчинтэй эсэхийг шалгах боломжтой бөгөөд Албан журмын даатгагчдын холбооны мэдээллийн сангаас аж ахуй нэгж байгууллагуудын бүртгэлтэй тээврийн хэрэгсэл дээр жолоочийн хариуцлагын даатгал төлсөн эсэхийг шалгах зэрэг боломжууд бүрджээ.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл, жолоочийн бүртгэл, зорчих зөвшөөрлийн бичиг олголт, тээвэрлэлтийн статистик мэдээ, тайлан ил тод болсон байна. Ингэснээр ямар нэгэн хардлага сэрдлэг болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой ажил болсон бөгөөд үүнийг цаашид улам боловсронгуй болгоно гэдгийг АТҮТ-ийн дэд захирал Ц.Эрдэнэчулуун хэллээ.
Тээврийн нэгдсэн системээр тээвэрлэгч байгууллагууд системд оруулсан тээврийн хэрэгслийн тоо, чиргүүлийн тоо, мэргэшсэн жолоочийн тоо, тээврийн хэрэгсэл болон чиргүүлийн техникийн хяналтын үзлэгт орсон эсэх, дуусах хугацаа, жолооч нарын мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа, ангилал, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт, аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвар, жолоочийн албан журмын даатгалд хамрагдсан байдал зэрэг үзүүлэлт тус бүрээр хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг олгосон талаар ийнхүү танилцууллаа.
| АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ | |
| Зам, тээврийн яам Facebook |
“МОНГОЛ-ХЯТАДЫН ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЭЛСЭЛТИЙН ЗАР
ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР “МОНГОЛ УЛСЫН ТЭЭВРИЙН ХОЛБОЛТ БОЛОН ЛОГИСТИКИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ ЗАМ, ГҮҮРИЙН ЗАСВАРЫН АЖЛЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
УИХ-ЫН ЧУУЛГАН: 18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа
Азербайжан улстай автотээврийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын автотээврийн хэрэгслийн шинэ даатгалын системийг байгуулах Монгол Улсын санаачилгыг дэмжихийг хүслээ
Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хороо хуралдлаа
Зарим хүнийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
“АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ, ЗАМЫН ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, УЛСЫН ДУГААР ОЛГОЖ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт