2020.10.05.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амарсайхан, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Талууд сайн дурын үндсэн дээр, талуудын эрх ашгийг хүндэтгэн, хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан Авто замын тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, “Алсын хараа -2050”, Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Авто замын дагуух үйлчилгээний цогцолбор. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS 5537:2016, “Авто зам төсөллөх” БНбД 32-01-16 норм, Зам, тээврийн сайдын 2015 оны 339 дүгээр тушаал болон бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллахаа илэрхийлэв.
ГУРВАН ТАЛТ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА | |
Зам, тээврийн яам Facebook |