Ковид-19 цар тахлын улмаас агаарын тээврийн салбарт үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах, агаарын тээвэрлэгчдийн санхүүгийн хүндрэлийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд танилцууллаа.
Агаарын тээврийн салбарт үүссэн эдийн засгийн хүндрэлийн талаар Засгийн газрын хуралдаанаар энэ оны 4 дүгээр сард хэлэлцэж, “Агаарын тээврийн салбарт авах зарим арга хэмжээний тухай” 137 дугаар тогтоол гаргасан. Тогтоолын дагуу “МИАТ” ТӨХК-ийн төрийн өмчийн ногдол ашгийн 2018 оны өглөгийг чөлөөлж, 2019 оны ногдол ашгийг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн “МИАТ” ТӨХК болон хуваарьт нислэг гүйцэтгэж буй хувийн гурван агаарын тээвэрлэгчийн агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн хуримтлагдсан өрийг чөлөөлжээ.
Энэ оны 3 дугаар улирлын байдлаар агаарын тээврээр олон улсад 151.9 мянга, орон нутагт 239.3 мянга, нийт 391.2 мянган зорчигч тээвэрлэлсэн нь өмнөх оны мөн үеэс олон улсын зорчигч 84 хувиар, орон нутгийн зорчигч 27 хувиар буюу дунджаар 69 хувиар буурсан. Орон нутгийн хуваарьт нислэгээр 56.6 мянган зорчигч тээвэрлэсэн өмнөх оны (2019 онд 90.2 мянга) мөн үеэс 33.6 мянгаар буюу 37 хувиар буурсан. Уул уурхайн захиалгат нислэгээр 182.7 зорчигч тээвэрлэсэн өмнөх оны (2019 онд 239.2 мянга) мөн үеэс 56.5 мянгаар буюу 24 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Агаарын тээвэрлэгчдийн орлого 2020 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 305.8 тэрбум төгрөгөөр, 2020 оны ХБГ-ээр 401.9 тэрбум төгрөгөөр буурахаар байна.
Хуваарьт нислэг үйлддэг дотоодын 4 агаарын тээвэрлэгч компанид нийт 301.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай, үүнээс 2020 онд 204.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байна.
Эдгээр агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг дэмжих зорилгоор нэн тэргүүнд нийт 175.0 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч улсын тусламж, хөнгөлттэй зээл зэрэг эх үүсвэрээс тусгайлан шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа бөгөөд хуралдаанаас дээрх санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлох асуудлыг судлан, саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос агаарын тээврийн салбар сэргэж тогтворжиход хүндрэлтэй бөгөөд нислэгийн үйл ажиллагаа 2021 оны эхний хагаст сэргэхэд 2024 онд өнгөрсөн оны хэмжээнд хүрэх төлөвтэй гэж мэдэгдсэн.
Тус холбооноос энэ 5 дугаар сард гаргасан тайландаа дэлхийн даяар агаарын тээврийн компаниудад Засгийн газраас нь 123 тэрбум ам.долларын тусламж, үүнээс буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон 56 тэрбум ам.доллар бодит дэмжлэг болсон, эргэн төлөх нөхцөлтэй олгосон 67 тэрбум ам.долларын зээл нь урт хугацаандаа өрийн дарамтанд оруулж байгаа тул үр дүнтэй дэмжлэг болж чадахгүй байна гэж дүгнэжээ.
АНУ ба Франц, Япон, Герман улсын засгийн газраас 2019 оны бүтэн жилийн борлуулалтын 20-36 хувь, Япон Улс 22.1 хувь, Өмнөд Солонгос Улс 11.6 хувь, Сингапур Улс 4.0 хувьтай тэнцэхүйц хэмжээний тусламжийг агаарын тээвэрлэгчиддээ олгосон.
ОХУ-ын Засгийн газраас агаарын тээвэрлэгчдэд 23,4 тэрбум рублийн нөхөн олговор хуваарилж, үүнээс 9.45 тэрбум рублийг 18 агаарын тээвэрлэгчид 2-4 дүгээр сард тийз буцаасан, зорчигч буурсантай холбогдуулан олгожээ. Тус улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос дахин 50 тэрбум рублийн нөхөн олговор авах хүсэлт Засгийн газартаа гаргасан байна.
| Агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Олон улсын тээврийн форумын дээд хэмжээний уулзалт Герман улсын Лейпциг хотноо эхэллээ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ