2020.11.09. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажлын Багц-2, Багц-4-ийн гэрээ цуцлагдсан билээ. Үүнээс улбаалан дутуу ажлыг гүйцээх, хуучин хатуу хучилттай авто замыг засварлах ажлыг “Дархан АЗЗА” ТӨХК, “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн ажилчид богино хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.
Зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч, зам засварын ажлыг гүйцэтгэн нийтийн тээврийн хөдөлгөөнийг нээхэд идэвхи чармайлт гарган ажилласан дээрх хоёр компанийн ажилчдад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэв.
“Дархан АЗЗА”, “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн ажилчдад талархал илэрхийлэв | |
Зам, тээврийн яам Facebook |