Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллагад ажиллаж, төрийн албан хаагчидтай уулзалт /11.04/ хийх үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хэлсэн үгээс эшлэн хүргэж байна.
♦ Тээвэр орчин цагийн хүний гол хэрэгцээ болжээ. Монголчуудынхаа, цаашлаад бусад орны иргэдийн энэхүү хэргэцээг манай яам, авто зам, автотээвэр, агаарын тээвэр, төмөр замын тээвэр, далай ашиглалт, усан замын тээврийн салбарын төрийн албан хаагчид болоод үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажиллагсад, нийтдээ 42 мянга шахам хүн хариуцан гүйцэтгэж байна.
♦ Монголын төрийн бодлогын суурь зарчим болох ХҮНИЙ ТӨЛӨӨ л бидний бүх үйл ажиллагаа чиглэгдэх ёстой. Тус яамны бодлого, үй ажиллагаа ч зөвхөн ийм байдаг, цаашид ч ийм байх болно.
♦ Хүн зоныхоо тээврийн хэрэгцээг хангахад чиглэгдсэн төрийн бодлого сүүлийн жилүүдэд боломжийн хэмжээнд хэрэгжиж, олны анхаарлын төвд хүрч, урам хайрлаж, дэмжлэг өгч байна. Бид ч, иргэд ч энэ асуудал өмнө нь ямар байлаа даа гээд хааяа нэг харьцуулаад бодоод үзэхэд илүүдэхгүй.
♦ Монгол Улс 112,4 мянган км авто зам (7354.4 км нь хатуу хучилттай), 1.9 мянган км төмөр замын сүлжээ, 16 агаарын хаалгатайгаас гадна, манай улсын нэр дээр бүртгэлтэй 350 орчим хөлөг онгоц далайн тээвэр хийж байна. Нийт тээсэн ачааны 63.1 хувийг авто тээврээр, 36.9 хувийг төмөр замаар, нийт зорчигчийн 98 хувийг автотээврээр тээвэрлэж байна.
♦ Манай зам, тээврийн салбарыг иргэдэд нээлттэй байлгах, төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор Монгол портал дээр 5 үйлчилгээг оруулсан бөгөөд 2021 онд нэмж 24 үйлчилгээ, 2024 онд 90 үйлчилгээг цахимжуулах дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
♦ Салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах ажлын хүрээнд Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулж, Автотээврийн тухай, Төмөр замын тээврийн тухай, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, Иргэний нисэхийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлэн болгоод байна.
♦ Зам, тээврийн хөгжлийн яам 2020 оныг Сахилга хариуцлага, Хөдөлмөрийн аюулгүй байдлын жил болгон зарлаж, салбарын байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нилээд ажлыг зохион байгуулж, багагүй амжилт оллоо. Ирэх 2021 оныг авто засвар, арчлалтыг сайжруулах жил болгон зарлахаар төлөвлөж байна.
♦ 2000-2004 онд эдийн засгийн коридорыг өргөжүүлэх хилийн боомтуудыг авто замаар холбох, аялал жуулчлалын бүс нутаг руу чиглэсэн авто зам барихаар төлөвлөсөн. Одоо их урт км зам барих гэж ярихаас илүү богино боловч чанартай зам барих чиглэлийг барьж байна. Бид зам барьж ашиглалтад оруулахаас гадна түүнийг арчлах асуудлыг байнга хийх шаардлагатай.
♦ Монгол Улс өнгөрсөн хугацаанд төмөр замын төв коридорын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байсан бол одоо үндэсний төмөр замын сүлжээ, үндэсний төмөр замын тээврийн байгууллагуудыг байгуулж, дотоод нөөц бололцоогоо ашиглан, Нефть боловсруулах үйлдвэрийн 25,7 км төмөр замын барилгын ажлыг дуусгалаа.
♦ 2021-2022 онд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж ашиглалтад оруулахаас гадна Сайншанд-Хөөт, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Монгол Оросын хамтарсан УБТЗ-ын гол шугамыг үргэлжлүүлэн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барих нөр их үйл хэрэг хүлээж байна.
♦ Төмөр замын шинэ бүтээн байгуулалтын ажил дуусахтай зэрэгцээд 2700 гаруй мэргэжлийн төмөр замчид шаардагдах тул одооноос мэргэжилтэн бэлтгэх ажилд холбогдох яамд бидэнтэй хамтан ажиллахыг хүсэж байна.
♦ Монгол Улсын хувьд гуравдагч улстай холбогдох гарц гүүр бол агаарын тээврийн салбар билээ. Иргэний нисэхийн салбарын нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эксперт, мэргэжилтнүүд болж чадлаа. Өнөөдөр гадаад улс орнуудад нойтон түрээсээр нислэг үйлдэж, далайн чанад, тив алгассан нислэгийг үндэсний нисэхийн баг, бүрэлдэхүүн амжилттай гүйцэтгэж байна.
♦ Мөн АНУ-ын Бойнг маягийн агаарын хөлөг онгоцны засвар үйлчилгээг эх орондоо хийж, цаашид Азийн бүс нутгийн засварын төв болон өргөтгөх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Олон Улсын Агаарын тээврийн байгууллагын өмнө хүлээсэн үүрэг, олон улсын болон дотоодын аялал жуулчлалы хөгжүүлэх зорилгоор Чойбалсан, Ховд, Мөрөн хотуудын нисэх буудлыг олон улсын 4С ангилалын болгож шинэчлэх, Өндөрхаан, Дадал, Дэглийцагаан буудлуудыг өргөтгөх ажил бидний өмнө хүлээгдэж байна.
♦ Монголын авто тээврийн салбар ихэнхдээ хувийн хэвшлийн нуруун дээр явж ирлээ. Одоо нийслэл хотын доторх болон хот хоорондийн нийтийн тээвэрт явдаг автобусны 80 хув нь эдэлгээний хугацаа дуусаж, стандартын шаардлага хангахгүй байгаагаас парк шинэчлэл хийхэд хүрээд байна.
♦ Авто тээврийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг ил тод, олон түмний хяналттайгаар явуулдаг болохоос гадна хууль зөрчдөг, ажиллагсдынхаа өмнө хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, ажиллагсдадаа учирсан хохирлыг барагдуулдаггүй аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцалдаг, дахин олгохгүй ч байж болох зохицуулалтыг хйих шаардлагатай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.12 ПҮРЭВ № 219 (6444)
| Сайд Л.ХАЛТАР: ТӨМӨР ЗАМЫН 2700 МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭНЭ | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ