2020.11.17
“Covid-19” цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд байнгын бэлэн байдалд ажиллаж, байгууллага бүрийн хариуцлагатай жижүүр хоёр цаг тутамд мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабтаа тайлагнаж байна.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг бүрэн зогсоосон.
Өнгөрсөн 24 цагийн байдлаар Олон улс, улсын чанартай авто зам дагуу ихэнх нутгаар тэнгэр бүрхэг, зарим хэсгээр бага зэргийн салхитай байсан бол “УБТЗ” ХНН-ийн галт тэрэг хойд, урд чиглэлдээ 21 тн, 814 кг ачаа тээвэрлэж, “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Берлин, Берлин-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн карго нислэг үйлдэж нийт 41 тн, 361 кг ачаа тээвэрлэжээ.
Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед салбарын бүх байгууллага, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ, “Далайн захиргаа” УТҮГ ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжуудад тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД ОРЧНОО ТОГТМОЛ АРИУТГАЖ БАЙНА | |
Зам, тээврийн яам Facebook |