Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу Зам, тээврийн хөгжлийн яамнаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хорио хязгаарлалт тогтоосон үед халдвар хамгааллын шаардлагын дагуу хүмүүс хоорондоо биечлэн шууд харьцахгүйгээр цахим технологи ашиглан хүнс болон нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, түгээх үйл ажиллагааг зохион байгуулж эхэллээ.
Уг ажиллагааг зохион байгуулах түр журмыг Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 147 дугаар тушаалаар батлуулаад байна.
Хүнсний болон нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлтийг Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос санаачилж боловсруулсан “Тээврийн удирдлагын нэгдсэн систем”-ийг ашиглаж байгаа бөгөөд ЗТХЯ, ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.
11 дүгээр сарын 21-22-нд ачаа бараа илгээгч, хүлээн авагч, тээвэрлэгчдэд зориулж 4 удаагийн онлайн сургалтыг зохион байгуулж, “Тээврийн удирдлагын нэгдсэн систем”-д бүртгэлжүүлэх, QR код олгох ажлуудыг хийж эхэлсэн бөгөөд одоогоор системд нийт 2531 хэрэглэгч /хувь хүн, ААН/ бүртгүүлээд байна.
Өнөөдөр 1416 тээвэрлэгч бүртгэгдээд байгаагийн 1217 нь тээвэрлэлт гүйцэтгэж, ачааны тээвэрлэлт зохион байгуулалтад орж эхлэлээ.
Тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаанд цагдаагийн болон мэргэжлийн хяналтын албан хаагчид хяналт тавих боломжтой бөгөөд тээвэрлэгчийн баталгаажсан тээвэрлэлтийн мэдээлэл, QR кодыг ухаалаг гар утас болон тусгай төхөөрөмжөөр уншуулж, хаанаас аль бөөний худалдааны төвөөс ямар ачааг хэзээ ачиж, аль маршрутаар хаана, аль дэлгүүр, хүлээн авагчид хүргэж байгааг шалгаж хянах юм.
Үүний дүнд “Тээврийн удирдлагын нэгдсэн систем”-ийн “Тээвэр зууч” программыг ашигласнаар ачааг илгээгч болох бөөний худалдааны төв, логистикийн төв, ачааны терминалууд, тээвэрлэгчид болон ачаа хүлээн авагчид интернетээр өөрсдийн мэдээллийг оруулж, ачаагаа илгээх, хүлээн авах, ачаандаа тохирсон хариуцлагатай тээвэрлэгчийг сонгох, жолооч нар тээврийн үйл ажиллагааг хариуцлагатайгаар гүйцэтгэх, замын хөдөлгөөнд оролцохдоо хормын төдийд хянуулж шалгуулан, сааталгүй зорчих, хамгийн гол нь хүн хоорондын шууд харьцах халдварын эрсдлээс бүрэн дүүрэн хамгаалагдах боломж бүрдэж байна.
Цаашид энэхүү “Тээвэр зууч” программыг зөвхөн нийслэл хот төдийгүй бусад бүх томоохон хот суурин болон хот хоорондын тээврийн үйлчилгээ, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамж, түгээлтэд, түүнчлэн хөдөө орон нутгаас хот суурин, үйлдвэрийн газруудад хүргэх түүхий эдийн тээвэрлэлтэд ашиглаж, ачаа барааны урсгалын нэгдсэн мэдээллийн систем бүрдүүлж, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах болно.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
| ХҮНС, НЭН ШААРДЛАГАТАЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЭЭВЭРЛЭЛТ, ТҮГЭЭЛТЭД “ТЭЭВЭР ЗУУЧ” ПРОГРАММЫГ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томиллоо
БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
ТЕНДЕРИЙН УРИЛГА
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
ЭМГЭНЭЛ
Э.Төрбаяр: Дэд бүтцээ сайжруулснаар навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой
Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төсөл
Зам, тээврийн яам болон Дуньяны Их Сургуулийн хамтарсан тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 2 дугаар сар/
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА