Улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, ард олныхоо тээврийн хэрэгцээг тасралтгүй, үр дүнтэй хангаж, сэтгэл, зүтгэл, ажил үйлсээ зориулж яваа зам, тээврийн салбарын 41 мянга гаруй ажиллагсад болон үе үеийн ахмадууд та бүхэндээ шинэ жилийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Дэлхий нийтийг цочроосон “Ковид-19” цар тахал дэгдэж улс орон, ард түмнээрээ амаргүй байдлыг туулсан хүнд хэцүү цаг үед манай зам, тээврийн салбарын хамт олон өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлж ирлээ.
Авто замын салбарт 2020 онд 1.902.7 км хатуу хучилттай авто зам, 1376.6 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаагаас 300 км хатуу хучилттай авто зам, 864.3 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулан, 14.918.7 км авто замын урсгал засвар, арчлалтыг хугацаанд нь хийж бэлэн байдлыг ханган ажилласан байна.
2020 онд Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто зам ашиглалтад оруулснаар 20 аймгийн төв, 103 сум, 5 хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбоод байна.
Олон улс, улсын чанартай авто замд шинээр 9 цэгт төлбөр авах цэгийн барилга байгууламж, цахим тоног төхөөрөмж, 13 цэгт динамик автопүү суурилуулж авто замын хяналтыг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Төмөр замын салбарт 2020 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 км төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын барилгын ажлыг монголчууд өөрсдийн хүчин чадлаар дотоодын нөөц боломжоо ашиглан эхлүүлээд байна. Энэхүү бүтээн байгуулалтад 173 аж, ахуй нэгж, 7904 хүн ажиллаж байна.
2020 онд төмөр замаар дамжин тээвэрлэсэн чингэлгийн тоо өнгөрсөн жилтэй харьцуулбал 45 хувиар нэмэгдлээ.
Төмөр замын ачаа тээвэрлэлт нь цар тахлын гамшгийн аюул бэрхшээлтэй байсан ч 30 сая тн ачааг тээвэрлэж өмнө байгаагүй амжилтад хүрлээ.
Агаарын тээврийн салбарт дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг агаарын замаар тойрон аялах “Монголын сайхан орон Мөнгөн хөлгийн цонхоор” аяллын цоо шинэ онцгой бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ. Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэхээр “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталлаа.
Цар тахлын үед гадаадад байгаа иргэдээ авчрах олон улсын тусгай үүргийн шууд нислэгийг АНУ, Австрали, Унгар, Чех, Филиппин улс руу хийж нийт 111 удаагийн нислэгээр 30.277 зорчигч тээвэрлэсэн байна. Түүнчлэн цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын Засгийн газар, ард түмэнд “Андын сэтгэл алсдахгүй” нэртэй тусламжийн барааг “МИАТ” компанийн онгоц АНУ-ын Сиатл хотод хүргэж, тэндээс иргэдээ авч, АНУ-д хийсэн анхны нислэг боллоо.
Орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл, Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүнболдог нисэх буудлын барилгын ажлыг эхлүүлээд байна.
Мөн Говь-Алтай аймгийн Бугат, Алтай сум, Завхан аймаг Доной нисэх буудлын нисэх буудлын хөөрч, буух зурвасын ажил, Тосонцэнгэл нисэх буудлын хөөрч, буух шороон зурвасын их засварын ажлыг гүйцэтгэж хүлээн авлаа.
Автотээврийн салбарт дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн анхаарч ажилласан бөгөөд ингэснээр монгол тээвэрчид ОХУ болон Европын улсууд руу хийх тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж 2020 онд Алтанбулаг боомтоор нэвтэрч байгаа тээвэрлэгчдийн 28 хувь нь монгол тээвэрчид байна.
Мөн иргэдээс ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа сонирхол татахуйц тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг Хүүхдийн төлөө төв-хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагааг дэмжихэд зарцуулахаар эрх зүйн орчныг бүрдүүллээ.
Авто болон төмөр зам, агаарын тээврээр 2020 онд 50.3 сая тн ачаа, давхардсан тоогоор 110.3 сая хүн тээвэрлэлээ.
Зам, тээврийн салбарын хамт олон болон нийт монголчууддаа айлчлан ирж буй 2021 ондоо бие эрүүл, ухаан саруул байж аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн бялхаж явахыг хүсэн ерөөе!
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР
| МЭНДЧИЛГЭЭ | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ