Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Лувсангийн Халтарыг томилов.
Сайд Л.Халтарт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан захирамжийг сонордуулж тамга гардуулан ажлын өндөр амжилт хүслээ.
Уг арга хэмжээнд тус яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар оролцлоо.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДААР Л.ХАЛТАРЫГ УЛИРААН ТОМИЛОВ | |
Зам, тээврийн яам Facebook |