Зам, тээврийн хөгжлийн сайдын
….. оны …. дугаар сарын … -ны өдрийн
...... тоот тушаалын хавсралт
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ,ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, БАРИХ, АРЧЛАХ, ЗАСВАРЛАХ, ТЕХНИК,ТЕХНОЛОГИЙН ХЯНАЛТ ТАВИХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Хоёр. Тусгай зөвшөөрөл авах аж ахуйн нэгжид тавигдах ерөнхий шаардлага, тусгай зөвшөөрлийн төрөл, ангилал
2.1. Тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт гаргагч нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байна.
2.2. Тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж нь эрхлэх үйл ажиллагааны төрлөөс хамаарч журмын нэгдүгээр хавсралтад заасан инженер техникийн ажилтан болон холбогдох мэргэжилтэй байна.
2.3. Инженер, техникийн ажилтан нь тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан байна.
2.4. Тусгай зөвшөөрөл хүссэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн инженер техникийн ажилчдын 70-аас доошгүй хувь нь дотоодын инженер техникийн ажиллагсад байна.
2.5. Машин механизм, тоног төхөөрөмж нь тухайн ажлыг гүйцэтгэхэд технологийн бүрдэл, тоо хэмжээ, ашиглалтын шаардлага хангасан байхын зэрэгцээ нийт тусгай зөвшөөрөл хүсэж байгаа аж ахуйн нэгжийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй өөрийн өмчлөлийн машин механизм, тоног төхөөрөмжтэй байна.
2.6. Машин механизм, тоног төхөөрөмжийн зарим хэсгийг журмын нэгдүгээр хавсралтад заасан нөхцөл шаардлагад заасны дагуу аж ахуйн нэгжээс түрээслэн ажиллуулж болох ба энэ тохиолдолд түрээсийн гэрээ байгуулсан байна.
2.7. Тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж нь авто замын салбарт үйл ажиллагаа явуулахад мөрдөх Үндэсний стандарт, норм норматив болон бусад техникийн баримт бичгийн бүрдэлтэй байна.
2.8. Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны төрөл, ангилал
2.8.1. Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд:
2.8.1.1 Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах
2.8.1.2 Төв замын зураг төсөл боловсруулах
2.8.1.3 Хуримтлуулагч замын зураг төсөл боловсруулах
2.8.1.4. Хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах
2.8.1.5 Хөдөө орон нутгийн замын зураг төсөл боловсруулах
2.8.1.6 Нисэх буудлын хөөрч буух зурвасын зураг төсөл боловсруулах
2.8.1.7 Гүүр, туннелийн зураг төсөл боловсруулах
2.8.2 Авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах ажлын хүрээнд:
2.8.2.1 Хатуу хучилттай авто зам барих
2.8.2.1.1 5 км хүртэл хатуу хучилттай авто зам барих
2.8.2.1.2 15 км хүртэл хатуу хучилттай авто зам барих
2.8.2.1.3 15 км болон түүнээс дээш хатуу хучилттай авто зам барих
2.8.2.2 Хайрган хучилттай авто зам барих
2.8.2.3 Бүх төрлийн гүүр, тунель, үерийн хамгаалалтын далан барих
2.8.2.4 Авто зам, замын байгууламжийн барилга, засварын материал, хийцийн үйлдвэрлэл
2.8.2.5 Бүх төрлийн авто замын арчлалт, ээлжит засварын ажил
2.8.2.6 Бүх төрлийн гүүр, тунель, газар доогуур нүхэн гармын арчлалт, ээлжит засварын ажил
2.8.2.7 Зам, талбайн тохижилтын ажил хийх, засварлах
2.8.2.8 Авто замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний ажил
2.8.3 Техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд:
2.8.3.1 Техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх
3.1. Тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.12, 11.1.5-т заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.
3.2. “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-т заасан бичиг баримт дараах бүрдэлтэй байна.
3.2.1. Хүсэлт гаргагчийн мэдээлэл /Хавсралт 2/
3.2.2. Удирдах ажилтнуудын мэдээлэл
3.2.3. Инженер техникийн ажилтны мэдээлэл
3.2.3.1 Мэргэжлийн дипломын хуулбар
3.2.3.2 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
3.2.3.3 Баталгаажсан нийгмийн даатгалын тайланг НД-7 болон НД-8 маягтын дагуу
3.2.4. Машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалтын мэдээлэл
3.2.4.1 Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техникийн паспортын хуулбар
3.2.4.2 Нотариатаар баталгаажуулсан түрээсийн гэрээг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техникийн паспортын хуулбарын хамт
3.2.5 Үйлдвэрлэлийн баазын мэдээлэл
3.2.6 Үндсэн хөрөнгийн болон санхүүгийн тайлан
3.3 Дүгнэлт гаргах явцад шаардлагатай бусад баримт бичгийг шаардаж болно.
3.4 Шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын инженер-техникийн ажилтан, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник хангамжтай газар дээр нь танилцаж, ирүүлсэн материалыг хянан үзэж тусгай зөвшөөрлийг олгох дүгнэлт гаргана.
3.5 Тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллагаас шаардлага хангасан баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу ажлын 21 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэнэ.
Дөрөв. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах, ангилал өөрчлөх, нөхөн олгох, түвгэлзүүлэх, хүчингүй болгох
4.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүчинтэй хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гаргана.
4.2 Хүсэлтэд дараах материалуудыг хавсаргана.
4.2.1 Албан хүсэлт
4.2.2. Инженер техникийн ажилтны мэдээлэл
4.2.3. Машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалтын мэдээлэл
4.2.4 Тусгай зөвшөөрлийн хүрээнд хийсэн ажлын мэдээллийг ажил гүйцэтгэх гэрээ, акт, бусад нотлох баримтын хуулбарын хамт
4.2.5 Үндсэн хөрөнгийн болон санхүүгийн тайлан
4.3 Тусгай зөвшөөрлийн хүрээнд ажил хийгээгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана.
4.4 Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар хүссэн аж ахуйн нэгж нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана.
4.5 Тусгай зөвшөөрөлд ангилал нэмсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа өөрчлөгдөхгүй.
4.6 Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гээсэн, үрэгдүүлсэн шалтгаанаар нөхөн олгуулах хүсэлт гаргасан бол гэрчилгээгээ гээсэн тухай өдөр тутмын сонинд зарлуулж, сонингийн хамт нөхөн олгох хүсэлтийг ирүүлнэ. Хүсэлтийг үндэслэн Авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр гэрчилгээг нөхөн олгоно.
4.7 Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн оноосон нэр өөрчлөгдсөн шалтгаанаар нөхөн олгуулах хүсэлт гаргасан бол аж ахуйн нэгжийн нэр өөрчлөгдсөн тухай улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, аж ахуйн нэгжийн шинэ гэрчилгээ, дүрмийн хуулбар болон хүсэлтийг үндэслэн Авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр гэрчилгээг нөхөн олгоно.
4.8 Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1-д заасан үндэслэлээр 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.
4.9 Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаа дуусгавар болсон тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3-т заасны дагуу шийдвэрлэнэ.
4.10 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
Тав. Бусад
5.1 Тусгай зөвшөөрлийн материалыг хуурамчаар үйлдсэн бол Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.2 Тусгай зөвшөөрөл олгоход Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг баримтлан тэмдэгтийн хураамж авч, улсын төсөвт шилжүүлнэ.
5.3. Тусгай зөвшөөрөл олгох шаардлага хангасан аж ахуйн нэгж нь тэмдэгтийн хураамжийг төлнө.
| АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ,ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, БАРИХ, АРЧЛАХ, ЗАСВАРЛАХ, ТЕХНИК,ТЕХНОЛОГИЙН ХЯНАЛТ ТАВИХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА. | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт