Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран агаарын тээвэрлэгчид болон аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчидтай бямба гаригт зангиагүй уулзалт хийлээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарынхантай өнгөрсөн долоо хоногт уулзалт хийсний дараа төлөвлөгдсөн, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулсан салбар хоорондын уулзалт байв. Уулзалтаар агаарын тээвэрлэгч, аялал жуулчлалын бизнес эрхлэгч хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тулгарч буй бэрхшээлд нэг ойлголттой болох, хамтран төлөвлөгөө гаргах, улмаар Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, зорилтыг тодорхой болгох асуудлаар санал солилцсон.
Иргэний агаарын тээвэр, аялал жуулчлалын салбар нь нэг зоосны хоёр тал гэдэгт оролцогчид санал нэгдэж байв. Улмаар цаашид хоёр салбарын хөгжил харилцан уялдаа холбоотой тул анх удаа хамтарсан төлөвлөгөө боловсруулж салбарын яамдаараа дамжуулан Засгийн газарт танилцуулж батлуулахаар боллоо.
Ковид-19 цар тахалын дараах аялал жуулчлал манай улсад эрчимтэй хөгжих боломжтой гэж салбарынхан нь үзэж байна. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдалд санхүү, эдийн засгийн хямралд орсон агаарын тээвэрлэгчид болоод аялал жуулчлалын салбарынхныг хөл дээрээ бостол Төрийн бодлого, шийдвэрийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг аялал жуулчлал, авиакомпаниудын удирдлагууд ярилцсан.
Тухайлбал, дундын сан байгуулж хоёр салбарыг хөгжүүлэхийн тулд тэндээс татаас өгдөг байх нь зүйтэй гэдэг саналыг дэвшүүлэв. Тухайн бүс нутагт аялагчдыг татах, агаарын тээвэрлэгчийг тогтвортой нислэг үйлдэхийн тулд татаас өгч дэмжлэг үзүүлдэг төрийн бодлого нь олон улсад ч байдаг жишиг юм. Урьд нь салбарууд тус тусдаа хөтөлбөр, төлөвлөгөөгөө боловсруулж ажилладаг байсан бол энэ удаа аль авиа компани ямар улс, хот руу нислэг үйлдэх, аялал жуулчлалын компани аль гадаад улс орноос хэчнээн жуулчин авчрах вэ гэдэг төлөвлөгөөгөө уялдуулан нэгдсэн төлөвлөгөө боловсруулж ажиллах нь хоёр салбарын ирээдүйн хөгжилд үр дүнгээ үзүүлнэ гэж үзэцгээлээ.
Хурлын үеэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Агаарын тээвэрлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, сүүлийн жилүүдэд жуулчид ихтэй зуны гурван сард авиа компаниудад үүсдэг ачаалал, агаарын хөлгийн суудал ашиглалтын судалгааг танилцуулсан. Түүнчлэн дотоодын аялал жуулчлал болоод олон улсын аялагчид хамгийн их сонирхож очдог аймгуудын нисэх буудлуудын засвар үйлчилгээ, олон улсын статустай болгох бэлтгэл ажлуудыг 2020 оны цар тахалтай холбоотой хязгаарлалтай үед хийгээд байгааг хэллээ. Аялал жуулчлалын салбарынхан ИНЕГ-ын даргын дэргэд аялал жуулчал, агаарын тээвэрлэгч компаниудын оролцоотой Зөвлөл байгуулах санал гаргасан.
Эл асуудлыг талууд дэмжиж Зөвлөлийг даруй байгуулах, улмаар ирэх гуравдугаар сард ИНҮТ-өөс хариуцан аялал жуулчлалын салбарынхантай форум зохион байгуулах гэж байгааг дуулган цар тахлын дараах үед хоёр салбарын хөгжил нь уялдаа холбоотой хамтын ажиллагаанаас маш их хамааралтай гэдгийг онцлон хэлж байв. Уулзалтын төгсгөлд гарсан санал, дүгнэлтүүдийг боловсруулж Засгийн газарт танилцуулж батлуулахаар ажиллана гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар хэллээ.
Мөн салбар хороодын дараагийн уулзалтыг товлосноор энэ удаагийн уулзалт өндөрлөв.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
| АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫНХАН ХАМТАРСАН ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ АЖИЛЛАНА | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ